Wednesday, June 13, 2012

...












Зуур олдох амьдралыг зургаан бардаар өртөөлж
Зам ертөнцийн тоосыг зулгаар манарган бэдэрч
Түм түмэн загварчлалын материд золигдож
Тэнэг мунхагийн үйлийн үрд тас хяргуулж

Өмнөх төрлөө байтугай энэ угсаанд будилж
Өдөр шөнийн ээлж, хоног жилийн мөчлөгт хууртаж
Өнгө түүний өмнө толгой гудайж
Өөрийн ертөнцийг чигт хүлээсэнд өгөх нь 

Алд хэмжээтэй цогцсон биеийн чадамжаас
Алхам түүнээс цааш харалган байдлаас
Өнөө маргааш гэсэн охор бодлын үрээр
Өнө ертөнцийн энгийн үзэгдэлийг ойлголгүй

Там хэмээх мэдэрхүйг өөрсдөө бүтээж
Түмэн амьтан түүний шалтгаан гэдгийг харалгүй
Жогорхой дээр шавсан батган мэт
Зовлон руугаа тэмүүлцгээхдээ их дуртай юм