Monday, July 26, 2010

В.Жириновский: Монголыг Сибирийн тойрогт нэгтгэе


Либериал демократ намын тэргүүн, Европын парламентын ассамблейн зөвлөлийн гишүүн, ОХУ-ын Төрийн Думын даргын орлогч В.Жириновский содон үг хэлж, сонирхолтой таамаглал дэвшүүлж, түүнийгээ биелүүлдэг нэгэн. Түүний этгээд араншингийн цаана Оросын эрх баригч элитийн санааг сонин хэлбэрээр хүргэж байдлыг танддаг ур чадвар оршдог хэмээн үздэг. В.Жириновскийн Белорусс, Украйн, Молдавын сэтгүүлчидтэй ярилцсан тэмдэглэлээс товчлон хүргэе.

А.Лукашенко зайгаа тавьж өгөх хэрэгтэй

А.Лукашенкогийн ажил хэрэг огт бүтэхгүй байгаа. Сонгуульд ялагдана. Тиймээс зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Явахгүй бол тэрс үзэлтнүүд, бизнесмэнүүдийг шоронд хорьж, төлбер авч байсных нь төлөө түүнийг шүүж мэднэ. А.Лукашенкогийн оролцсон бүх сонгуульд хамгийн гол нь бид түүнийг дэмжиж ирсэн. Би ч бас очиж байлаа. Тэр энэ маягаар яваад байвал хэн дэмжих юм. Москвагүйгээр түүнийг урьд нь дэмжиж байсан хүмүүс нүүр буруулна. Тэр бизнес эрхлэгчдийг хичнээн чангаллаа. Залуучууд, сэхээтнүүд, бизнесийнхэнд бүгдээрэнд нь хязгаарлалт тавьснаас түүнд дургүй болсон. Бүхнийг түшмэдийн удирдлага дор хуучнаар Зөвлелт засгийн үеийнхээр хийдэг. Энэ бүхэнд дургүйцсэн хүн олон учраас бухимдал хуримтлагдаж байна. Түүнийг Зөвлелт засгийн хүн гэдгээр нь хүлээн авч байсан ахмад үеийнхэн цөөрлөө. Сонгуульд А.Лукашенкогийн төлөө тосгоныхон, ажилчид болон ядуус санал өгдөг байв. Харин одоо шинэ үе буюу интернэт хардаг, хилийн чинад явдаг, дэлхий ертөнцөд юу болж байгааг мэддэг залуу үе бий болж тэд бодит сонголтыг хүсэх болжээ. Хүмүүс түүнээс залхаж байна. Белорусс ардчиллын тогтолцоогоо шинэчлэх нь зүйтэй. Одоо Туркмен, Узбек, Казахстантай илүү ойр байгаа. Гэтэл хажууд нь Балти хавийн орнууд, Украйн, ОХУ байна. Тиймээс хөршүүдтэйгээ төстэй улс төрийн тогтолцооны хэв шинжийг олох хэрэгтэй. Ер нь парламентын засаглалд шилжих нь хамгийн тохиромжтой хувилбар. Молдав, Балти хавийн орнууд, Украйн, Кавказ, Дундад Азийн орнууд, яваандаа ОХУ-д ч гэсэн хамгийн тохиррмжтой нь парламентын засаглал юм. Засаглалын тухай Парламентын засаглал бол ардчиллын дээд хэлбэр. Киргизэд Ерөнхийлөгчийн засаглал байгаагүй бол ямар ч хүндрэл гарахгүй байв. Сонгууль болж, Р.Отунбаевийн тэргүүлсэн нам ялснаар парламентад олонхи болох байлаа. Ерөнхийлөгч нар байнга олны дургүйцлийг хүргэдэг. Парламентад бол хэд хэдэн нам байдаг болохоор харилцан буулт хийдэг. Харин нэг хүн дургүйцэл төрүүлдэг. Дээр нь хүүхэд, ах дүүс, садан төрлүүд нь гээд… Энэ бүхэн хуримтлагдсаар байдлыг хүндрүүлдэг. Ерөнхийлөгчийн засаглал байсан ч улируулан сонгохгүйгээр дээд тал нь таван жилээр сонгодог байх хэрэгтэй. Жижиг орнуудын хувьд дөрөв байсан ч болно. Швейцарьт Ерөнхийлөгчөө жил бүр шинээр сонгодог хэрнээ түүнийг нь хэн ч мэддэггүй, тэр хүн юунд ч нөлөөлдөггүй юм. Парламентын тогтолцооны үед олон нам бий болдог. Тэгэхэд Белоруссд зөвхөн А.Лукешенк Казахстанд Н.Назарбаев, Бузе1 И.Каримов л байдаг. Тиймээс зэвсэгт бослого хийхээс өөр сонголт байхгүй. Хүмүүс эрх чөлөө өөрчлөлтийг хүсч байна.

О.Отунбаевыг хөөх болно

Таван жилийн өмнө А.Акаевийг зайлуулж, сая К.Бакиевийг хөөлөө. Гурван жилийн дараа Р.Отубаевыг бас хөөх хэрэгтэй болно. Тэр үед бүгд “Муу шулам, хурдан зайлаасай” гэнэ. Яагаад гэвэл бүхнийг дээрээс өөрчилж, доор бүх зүйл бахь байдгаараа үлдэх байна. Киргиз хямралаас гарч чадахгүй. Киргизүүд юун түрүүн тусгай комисс байгуулж бие даасан туурга тусгаар улс байж чаддаг эсэхээ тодорхойлох хэрэгтэй. “Би бие даагаад явж чадах уу?” гэсэн асуултад хариулах ёстой. Үгүй бол аль нэг улсад нэгдэх шийдэл гарна. Аль улстай гэсэн асуулт бий болно. Хятадтай хил залгаа учир тэдэнтэй нэгдэх боломжтой юу? Үгүй. Тэд Түвд, Уйгуртай гэдгээ харуулсан. Тажикстанд байдал бүр хүнд. Узбектай дайсагналцдаг Казахстан ч мөн адил. ОХУ л үлдэнэ. Казах, узкбек, туркменүүдэд газрын шатдаг хий байгаа. Харин Киргизүүдэд гойд юм байхгүй. Бүгд л хаа нэг тийшээ хандаж байхад Киргизүүд дунд хавьд нь байгаад байдаг.
Би дорно дахины судлаач мэргэжилтэй. Тэр бүс нутагт ажиллаж байсан. Киргизүүд оршин тогтнох чадваргүй улс. Гурван жилийн дараа л Р.Отунбаевыг хөөнө. Дараа нь яах вэ. ОХУ-ьн бүрэлдэхүүнд холбооны ес дэх тойргийн хувьд нэгдэж, Р.Отунбаева Ерөнхийлөгчийн бүрэн эрх төлөөлөгчөөр томилогдоно. Тэгээд бүх асуудал хаагдана. Ажилгүйчүүд нь Орост ирж ажиллана. Жирийн иргэд үүнд бэлэн байна. Харин элитүүдэд тусгаар улс хэрэгтэй байгаа. Түүхэнд Киргиз гэж улс огт байгаагүй, Зөвлөлт засаг л бий болгосон. Тажик, Туркмен, Узбек, Казахстаны хувьд ч гэсэн бие дааж оршин тогтнож чадах эсэхээ тодорхойлж чадахгүй бол аль нэг хөрштэйгээ нийлэх сонголтыг хийх хэрэгтэй. Энэ бүхэн сайн дурын үндсэн дээр хийгдэх ёстой. Орос хэнийг ч гуйгаагүй, гуядаагүй, санал болгоогүй.

Би тэр бүс нутагт 18-жил ажилласан мэргэжилтний хувьд хэлж байна. Алс дорнодод Монгол, Солонгос хоёрыг ч гэсэн нэгтгэх боломжтой. Монголыг Сибирийн, Солонгосыг Алс дорнод дахь холбооны тойрогт нэгтгэе. Солонгосчууд япончуудтай байлдаж байсан. Хятадууд тэднийг шахаж байхад өөр гарц байхгүй. Тэгэхгүй бол Япон юм уу Хятад шахаж эхэлнэ. Жижиг орнууд аль нэг улстай нэгдэх хэрэгтэй. Зүгээр төвийг сахих боломж тэдэнд байхгүй. Нөөц боломж нь хүрэлцэхгүй, Хэн нэгний дор орох хэрэгтэй. Тосгоныхон хичнээн баян байлаа ч гэсэн хотынхон л захирдаг. Тэдгээр ард түмэн, улс орон хүсвэл гэж байгаа юм. Орост бол юу ч хэрэггүй. Саяхан Монголд малынх нь тэн хагас нь хиарлаа. Монгол орон Оросын бүрэлдэхүүнд байсан бол бүгдийг нь худалдаж аваад нөөш болгочих байсан, Гэтэл мал нь хүйтэнд үхэж, хэдэн сая монгол мөнгөүй, малгүй хоцорлоо. Тэд одоо яах вэ. Жижиг орон байдаг. Байгалийн гамшиг үйлдвэрлэлийнх нь гол салбар болох мал аж ахуйг нь сөхрүүлдэг. Тэнд хоёр сая хүнд 30 сая мал ногддог. Энд агуу орон байхад тэд бүгдээрээ салаад явсан. Тэгсэн хэрнээ мөнгө нэхээд байдаг. Янукович, Лукашенко, киркизүүд бүгд л хямд үнээр худалдан авах хүсэлт тавьдаг. Орос орон саалийн үнээ байж, бусдад өгөх болж байна уу. За май, белоруссчууд, молдавчууд, украйнчууд, киркизүүд ээ бүгдээрээ авцгаа гэх үү. Гэтэл тэд сургуулийнхаа сурах бичигт “Орос бол булаан эзлэгч, колончлогч гүрэн. Тэд манай хөгжлийг сааруулсан” гэж бичдэг болсон. Эзлэн түрэмгийллийн музей хүртэл байгуулсан. “Бидэнд хямд өгөөч. Тбилиси Москвагийн хооронд нислэг хийлгээч” гэх юм. Бид чинь түрэмгийлэгчид шүү дээ. Яах гэж манай улс руу нисэх гээд байгаа юм. Энэ бүхэн жаахан хүүхдийн томоогүй зан. Оросыг муулах л юм. Ойр дотны хүнээ дайрахад хялбар тул хүүхдүүд эцэг эхээ муулдаг. Ойр дотны хүмүүс л илүү муудалцдаг биз дээ.

Качиньскийн онгоцны тухай

Онолын хувьд аливаа тээврийн хэрэгсэл тун их аюултай. Нисэх онгоц бол бүр их осолтой. Би Качиньскийн онгоцны хувьд ямар нэг мэдэгдэл хийж байгаа юм биш. Гэхдээ гаднаас нөлөөлөх боломжтой маш болон төрлийн зэвсэг байдаг. Заримынх нь тусламжтайгаар бүтэн тивийг ч усанд автуулж болно. Намайг дэлхийн тэнхлэгт нөлөөлөх боломжтой тухай ярьсны дараа АНУ ч Сенатын хуралдаан болж байсан. Тэд негрүүд зонхилон амьдардаг Шинэ Орлеаныг нөмөрсөн цунамийг оросууд үүсгэсэн гэж боддог юм. Жириновский л болдог л байсан болохоор тэр цунами явуулсан гэж үзэж л дээ. Цунами удирдан чиглэлийг нь өөрчилсөн Умард Америк буюу АНУ р явуулж болно. Бид Москва дээ үүлийг хөөдөг биз дээ. Сансрын тойрог замаас онгоц битгий хэл ямар ч зэвсэг чиглүүлж болно. Хуучин ЗХУ-ын Бүгд найрамдах улсуудад бүгдэд нь үндэсний үзэл ноёрхож байна. Зөвлөлт засгийн үед үүнийг нь дарж байв. Харин одоо эрх чөлөөтэй болж, юугаар тоглож нэр хүнд олох уу. Үзэл суртал уу? Үндэсний үзэл үү. Дайсан болох нь мэдээж хэр оросууд. Түүнийх нь төлөө НАТО мөнгө өгнө, Европын холбоо дэмжин хаашаа ч юм урьдаг. Ингээд Европд хурим найр болж, харин Оросыг бууныхаа овоо хараагаар харах уу. Тэгээд Оросыг тэд бүхнийг санхүүжүүл гэдэг.





No comments:

Post a Comment