Гэр бvл судлаач, шинжлэх ухааны доктор Т.Намжилтай гэр бvлийн асуудлаар талаар ярилцлаа.
-Та хэдэн жил гэр бvлийн талаар судалгаа хийж байна вэ? -Би Улсын Багшийн дээд сургуулийг тvvхч мэргэжлээр тєгссєн. 1994 онд "Монголын тvvхийн хичээлд эх оронч уламжлал ашиглах" сэдвээр сурган хvмvvжvvлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. 1995 оноос гэр бvлийн судалгаа хийж эхэлсэн юм. Монголын гэр бvлийн уламжлал, хvмvvжлийг судалж, дараа нь Азийн орны гэр бvлийг судалсан. Тэгээд vvнийгээ харьцуулж vзсэн дээ. 1997 онд Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, гэр бvлийн чиглэлээр 15 жил ажиллаж байна. Эхэндээ Монгол гэр бvлийн уламжлалыг судлая гэж бодсон. Уламжлалыг нь судлаад ирсэн чинь одоо цаг руу ороод ирж байгаа юм. Одоо цагаа судлахаар цаашдаа ямар байх бол оо гээд тvvхийн гурван цаг дээр судлах болсон доо. Тэгээд судалгаан дээрээ vндэслээд "Монгол гэр бvл" гэсэн цуврал ном гаргаж байгаа.
-Ингэхэд дэлхий дахинд гэр бvл судлал хэзээ vvссэн юм бэ. Монголд хэдий vеэс гэр бvлийн талаар судалж эхэлсэн бэ? -Дэлхий дахинд гэр бvл судлал vvсээд 140 гаруй жил болж байна. Харин манайд бол vvслийн тєдий л байна, Гэтэл улс орон маань хєгжиж Монгол гэр бvлийн амьдралын хэмнэлд єєрчлєлт ороод байдаг. Vvнийг анхаарч судлах шаардлага гарч байна. Тэгэхгvй бол гэр бvлийн хариу єгєх ёстой асуудалд хариулж чадахгvй болж, сєрєг асуудлууд их гарч байна. Тиймээс би судлаач хvний хувьд сvvлийн 15 жилээ энэ ажилд зориулж явна даа. Ер нь хот, хєдєєгvй асуудалгvй гэр бvл гэж байхгvй болж. Яахав амьдрал нь болж байгаа ч гэсэн гэр бvлийн хувьд асуудал байна. Нєхєр, хvvхэд, эсвэл хадам, бэр, хvргэн хоорондын харилцаанд ямар нэгэн зєрчил байдаг. Бvр нарийн тєвєгтэй асуудал ч байна. Тэгээд энэ бvгдэд анхаарч хариу єгєх vvднээс "Монгол гэр бvл" хэмээх цуврал 14 ном бичлээ. Мєн иргэдийнхээ гэр бvлийн боловсролд зориулж 2005 оноос "Монгол гэр бvл " гэсэн сэтгvvл гаргаж байна. Асуудалд тэр болгон ном сэтгvvл хариу єгч чадахгvй. Тиймээс гэр бvлvvдэд зєвлєгєє єгєх мэргэжилтэй хvн хэрэгтэй гэж vзээд 2003 оноос Монголд анх удаа гэр бvлийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Улаанбаатар дээд сургуульд гэр бvл судлалын ангийг нээж одоо гурав дахь тєгсєлтєє хийж байна.
-Гэр бvл судлалын мэргэжилтэн заавал хэрэгтэй гэж vv. Сэттэл зvйчид зєндєє байгаа шvv дээ? -Сэтгэл зvйчид энд бvрэн ажиллаж чадахгvй байна. Мэргэжлийн хvн гарч байж асуудалд хариу єгєх шаардлагатай болохоор гэр бvл судлалын мэргэжилтэн нийгэмд хэрэгтэй байгаа юм. Зvгээр эмээ, євєє, аав, ээж ч юм уу сэтгэл зvйчид гэр бvлийн энэ асуудалд хариу єгнє гэвэл чадахгvй байна. Амьдралынхаа туршлагаар тэгдэг, ингэдэг гэж хэлэхэд болохгvй болчихоод байна. Яагаад гэвэл Монгол орны єнєєгийн дотоод болон дэлхий дахины нийгмийн байдал эрс єєр болчихсон. Тэр єєрчлєлтvvд гэр бvлийн амьдралд шууд тусч байна. Энэ бол зvгээр нэг, хоёр жилийн асуудал биш. Монголын ард тvмэн байгаа цагт гэр бvлийн асуудал байж л таарна.
-Манай залуучууд гэр бvлээ зохиохдоо яг юун дээр алдаад байна вэ? -Ардчилал єрнєсєн сvvлийн 20-иод жилд залуучуудын хувьд ханиа сонгож амьдрах нь нэгдvгээр зэргийн асуудал болж байгаа. Амьдралынхаа ханийг яаран сонгож байгаа нь манай залуучуудын хувьд хамгийн том алдаа болж байна. Бараг л єчигдєр хараад єнєєдєр сууна гэх болж, Яахав багаасаа нэг дор, бие биеэ мэддэг нутаг усныхан сууж байгаа бол єєр хэрэг. Яаран сууж байгаагийн уршиг нь хоёр хvн бие биенээ таниагvй учраас дасан зохицож чадахгvй. Ингээд л салахаас єєр аргагvй болдог. Хоёрдугаарт миний ханилах гэж байгаа хvн аль нутгийн ямар удамтай хvн бэ гэдгийг судлалгvйгээр сууж байна. Бvр хамаатантайгаа ч гэрлэж байна шvv дээ. Гэр бvл болоход тулгарч байгаа бас нэг асуудал бол хоёр хvний нийгмийн ялгаа байдаг. Боловсрол, эдийн засаг ч юм уу. Манайхаар бол баян хоосны ялгаа гэж ярьдаг. Эдийн засгийн талаар давуу эрх эдэлж байгаа хvн чинь нєгєє хvндээ дарамт vзvvлдэг. Тэгээд гэр бvлийн дотор тэгш биш харилцаа гарч байгаа юм. Энэ бvхнийг анхаараагvйгээс манай залуу гэр бvлvvд алдаж байна.
-Та сая яриандаа Монгол гэр бvлд нарийн тєвєгтэй асуудал ч байна гэлээ. Тэр асуудал нь чухам юу вэ? -Энэ голдуу дунд насныханд тохиолддог. Монголд дуңд насныхны гэр бvлийн салалт ихэсч байна. Нууц амраг, хамтран амьдрагчид vvслээ. Энэ чинь юунаас болж байна вэ гэхээр нэг талаараа бэлгийн амьдралтай шууд холбоотой. Сексийн чадамж, ханамж аль нэг талаасаа дутсанаас асуудал vvсдэг. Тийм болохоор манай залуучууд гэр бvл болоод тав, арван жил боллоо. Ямар салах юм биш дээ гэж бодож болохгvй. Бvр юугаар ч дутаагаагvй хvссэн бvхнийг нь авч єгєєд байхад 15 жил ханилсан эхнэр маань намайг хаяад явчихлаа гээд ирж байсан хvн ч бий. За суучихлаа, ингээд хvvхэд гараад болдог юм гэж боддог. Тэгвэл тийм биш заавал єєртєє болон ханьдаа анхаарал тавьж энэ маань яаж байна, би ямар дутагдалтай хаңдаж байна вэ гэх мэтээр байнга анхаарч гэр бvлийнхээ боловсролд анхаарал тавьж байх хэрэгтэй. Хоёрдугаарт гэр бvлийн орчин маш чухал. Аав, ээж, эмээ, євєє, бvр цаашлаад хадмуудын орчин нєлєєлєєд тэдэнтэй харьцах харьцаа нь гэр бvлийн тогтвортой бус харилцаанд нєлєєлж байдаг. Манай зарим хадмууд хvргэн, бэрээ их хатуу барьдаг захирдаг, цалин мєнгийг нь хурааж авдаг, байнга мєнгє тєгрєгєнд нь хяналт тавьдаг. Ямар ч амьдралын туршлагагvй хvргэн, бэрээ хэзээний туршлага суусан хvн шиг харьцдаг. Ямар ч vлгэргvй хадмууд олон байна.
-Тухайлбал юун дээр манай ахмадууд vлгэр дууриал vзvvлж чадахгvй байна вэ? -Гэр бvлийнх нь амьдралд оролцдог юм байж. Бvр нийлээд архидаж байна шvv дээ. Энэ бол хэзээ ч Монголд байдаггvй, зай барьж байх учиртай ёс байхгvй юу.
-Хараад байхад манай эмэгтэйчvvд амьдралынхаа гол ачааг нь vvрч байх шиг ээ. Гэр бvлд эр хvний гvйцэтгэх vvрэг чухам юу юм бэ? -Дээр vеэс манайд гаднах ажлыг эр доторх ажлыг эм мэднэ гэж vздэг байсан. Тэр бол тухайн vедээ яригдаж байсан асуудал. Одоо бол тэс єєр болсон. Тэгэхээр єнєєдєр чинь их сонин vе болж байна шvv дээ. Нєгєє эр хvний хийх ажлыг чинь эмэгтэй хvн нэг товчлуур дарах тєдийхнєєр хийж байна. Бараг л эр хvний хийх ажил гэж байна уу, vгvй юу. Гэр оронд ч гэсэн ялгаагvй. Тийм болохоор эрх тэгш vvрэг болон харилцаа хамгийн чухал. 140-єєд жилийн ємнє гэр бvл судлаач Америкийн эрдэмтэн Луис Генри Моргон гэж хvн хэлсэн байдаг. Гэр бvлийн дєрєв дэх vе дуусч байна. Одоо тав дахь vе ирэх болно гэж. Моргон бол капиталист vед амьдарч байсан хvн. Тэр vед хєрєнгєтэй эрчvvд нь эмэгтэйчvvдээ дарангуйлж давамгайлж байсан. Тэгэхээр тав дахь vе нь одоо эхэлж байна.
-Дєрєв дэх vед эрчvvд давамгайлж байсан юм байж. Тав дахь нь эмэгтэйчvvдийн vе гэж vv? -Энэ vе бол эмэгтэй хvн эдийн засгийн дарамтанд орохгvй болсон vе. Манайд ийм жишээ зєндєє байна шvv дээ. Улс тєр, урлаг, спорт, бизнес гээд бvх тал дээр эр хvнийг харахгvйгээр єєрєє шийдэж байна. Чухам эмэгтэйчvvд эрэгтэйчvvдээс хараат бус болсон цагт л жинхэнэ хайр сэтгэлийн асуудал бий болдог. Энэ бол манайд эхэлж байна. Гагцхvv vvнийг эмэгтэйчvvд зєв авч гарах хэрэгтэй. Урьд нь дарлагдаж байсан одоо эрхээ эдэлнэ гэхээр эргээд л зєрчил vvснэ.
-Залуу гэр бvлvvд маань хvvхдээ єсгєх тал дээр юуг анхаарах хэрэгтэй вэ? -Одоо бол манай залуучууд єглєє гэрээсээ гараад орой орж ирдэг болж. Хvvхдийг євєє, эмээ нар нь л єсгєдєг. Хєгшчvvл яахав ямар ч байсан єлсгєхгvй, дааруулахгvйгээр хvн болгоод л єгдєг. Харин хvvхэд єсгєх бол их нарийн асуудал байхгvй юу. Энэ бол эцэг, эхээс шууд хамааралтай. Ядаж хvvхдийнхээ юу хvсч мєрєєдєж явдаг талаар vгийг нь сонсох хэрэгтэй. Хvvхэд єсгєхєєс гадна хvvхэд олох мєч их чухал байдаг.
-Хvvхэд олох мєч гэдгээ тодруулахгvй юу? -Хот, хєдєє явж байхдаа хvvхэд тєрvvлсэн эхчvvдээс асуухад тєрvvлэх гэж байгаа хvvхдээ хэдний єдрийн хэдэн цагт олсон гэдгээ мэддэггvй. Нэг мэдсэн чинь хvvхэдтэй болчихсон байсан болохоор гаргаж байна гэж хэлдэг. Хvvхэдтэй болно гэдгийг явж байгаад хийдэг ажил биш. Сайн цаг мєчлєгийг харж байгаад хvvхэдтэй болох хэрэгтэй. Орчин vеийн хэллэгээр бол нєхєн vржихvйн тєлєвлєлт гэж хэлээд байгаа юм. Жишээлбэл Солонгост бол 21 хоног бэлддэг. За энэ жил хоёулаа хvvхэдтэй болно гэж тєлєвлєсєн бол 21 хоногийн ємнєєс бие, сэтгэл гээд бvх зvйлээ бэлддэг. Архи, тамхи болон бусад бусармаг бvх зvйлийг орхих жишээтэй. Энэ бол сайн сайхан хvvхэд гаргахдаа бэлтгэж байгаа хэрэг юм. Хvvхэд эхийн хэвлийд ямар байсан яг тvvнийгээ дууриадаг гэдэг нь шинжлэх ухааны vндэстэй, нотлогдсон зvйл.
-Та Монгол гэр бvлийн уламжлал, орчин vе, цаашид ямар байхыг нь судалж байгаа гэсэн. Цаашид Монгол гэр бvл ямар байх тєлєвтэй байна вэ? - Ойрын 15 жилд Монгол гэр бvл нэлээд тєвєгтэй байдалд орно. Сєрєг асуудал их гарна. Монгол улс залуужиж байна. Магадгvй 15 жилийн дараа эргээд хєгшрєлт явагдана. Залуучууд их биеэ даах шинж ажиглагдаж байна. Энэ байдал их удаан vргэлжлээд олныг хамарчихвал Монгол гэр бvлийн амьдралд задрал vvснэ. Их олон нарийн тєвєгтэй асуудал гарч, олон нарийн заалттай хуулийг шаардаж магадгvй. Энэ байдлаа засахгvй бол Монгол гэр бvлд тохиолдож байгаа ургийн холбоонд улам хєндий байдал vvснэ. Энэ бол их аюултай гэр бvл задрах vндэс суурь байхгvй юу. Ямар ч хууль шийдвэр гаргаад нэмэргvй. Яагаад вэ гэхээр энэ азийн оронд манай Монгол гэр бvл ураг тєрлийн байдалдаа тулгуурлаж хvчтэй байдаг. Би зєнч хvн биш энэ бол шинжлэх ухааны vндэс дээр тулгуурлаж гаргасан дvгнэлт. |
No comments:
Post a Comment