Sunday, August 30, 2009

Монголчууд хожигдож байна

Монголын хоккейчид канадуудтай тогловол юу болох вэ? Шарын голын хоккейчид "Эдмонтон Ойлерз"-той vзвэл ямар дvн гарах вэ? Оюутолгойн гэрээ канадуудтай хоккей тоглосон юм шиг хожигдол авчрахаар байна.

Монголын хєл бємбєгчид "Челси"-д хэдээр хожигдох вэ? Оюутолгойн гэрээний явц Жэрард, Лампард нарын ємнєєс "Хасын хvлгvvд" зогсч байгаа юм шиг л дvнтэй байна.

Энэ харьцуулалтыг угаасаа хол зєрvvтэй хожигдох байсан гэсэн утга агуулгаар хэрэглэсэнгvй. Алдаж буй боломж, асгаж орхих ашиг орлогыг илэрхийлж байна. Монголд ашигтай гэрээ байлгах гэж єєрийн гэсэн "толгой"-той хэсэг, иргэний хєдєлгєєн, эрдэмтэн инженерvvд vндэслэл зарчим, тоо баримтаар vзэл бодлоо илэрхийлж, єнєєгийн эрх баригчдад биш иргэдийн эрх ашигт vйлчилдэг хэвлэл сонин ганцаардан цєєдєм байж тvvнийг нь дамжуулж тvгээж байгаа.

"Єрнийнх, барууных гэдэг гоё баг зvvсэн болгонд Монголын ард тvмнийг дээрэмдэх эрх байхгvй. Гэрээг цаг алдалгvй байгуулах далбаан доор эрх ашгаа тавиад туухыг зєвшєєрєхгvй" гэсэн тэмцэл. Монголын газрын баялаг учраас монголчууд нь 51-ээс дээш хувийг ємчилж, эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашъя гэсэн энгийн зарчим энд vйлчилж байгаа шvv дээ. "Айвенхоу майнз"-ын сейфийг ухаад, хувийн ТVЦ-ний чихэр, жимсийг авах гээд байгаа зvйл огт биш, Монгол газар шорооны vvц, байгаль эхийн бvтээл болохоос хэн нэг хорт Боб алхимийн аргаар vvсгэж гаргасан баялаг биш юм. Канад, Хятад, Оросын аль нь ч бай ашгийн дийлэнх нь тэдэнд биш "овооны их нь Монголынх л юм бол олзны ихэнх нь бидэндээ vлдэх ёстой" гэсэн тэмцэл дєрвєн хууль єєрчлєх, нэг гэрээ байгуулснаар зогсчихгvй, сайд нарын сандал суудлаар хэмжигдэхгvй зарчмын зєрvv, том эрх ашиг.

Монголчуудын эзэмших хувь 51-ээс доошгvй байх нь стратеги болохоос хууран мэхлэх тактик, худлаа гар барьж малилзсанаа мартах ов мэх биш. Монголчуудын эрхийг 34 хувиар хязгаарлаж, нэг ёсондоо эрдэс баялгаа эзэмшихдээ гуравны нэгээр цєєнх байх Ашигт малтмалын тухай хуулийг єєрчилсний дараа гэрээ байгуулах, Vндсэн хуулиа сахих нь vндсэн зарчим юм.

ДЄЧИН ТЭРБУМ ДОЛЛАР АЛДАХ ГООЛ
Зєвхєн гэнэтийн ашгийн татвараас , 40 тэрбум доллар алдана. Дєрвєн тэрбум долларын хєрєнгє оруулалт авахын тулд тvvнээс арав дахин их татварын орлогоо єгч байна. Хєрєнгє оруулалтын гэрээ хэлцэл наадмын ємнєхєн сэргэхээс эхлэн, Оюутолгойн хувьцааны ханш єсч, хуулийн нэмэлт єєрчлєлт батлах хvртэлх хугацаанд "Айвенхоу"-д 1,7 тэрбум доллар бэлэглэчихсэн байх жишээтэй. Гэнэтийн ашгийн 68 хувь єнгєн дээрээ их мэт боловч Монголыг Чилитэй харьцуулахад бусад тєрлийн татвар илэрхий бага юм. Нєєц ашигласны тєлбєр Чилид 15 хувь бол Монголд тав, Орлогын татвар Чилид 40, Монголд 25 хувь. Авахаа больсон дєчин тэрбум гэдэг нь монгол хvн бvр 14-15 мянган доллар бэлэглэж байна гэсэн vг. Энэтхэгээс 25 сая долларын зээл авчихаад баярлах мєртлєє 40 тэрбумыг хандивлаж байдаг улс бол Монгол. Аяга цайны мєнгийг бол зээлнэ, хэдэн vеэрээ идэх хєрєнгийг бол хандивлана, Гэнэтийн ашгийн татвар бол хvvхдийн мєнгє. Єєрийнхєє хvvхдийн хэрэглэх мєнгийг єрєєлд єгчихєж байна. Юугаар орлуулах нь тодорхойгvй.

ЦЭВЭР ЗЭСИЙГ АЛТТАЙ ХАМТ АЛДАХ ГООЛ
Гэнэтийн ашгийн татвар нь зэс хайлуулах vйлдвэр байгуулах шахуурга байлаа. Тvvхий эдийн бааз байсан тvvх vргэлжлэхээр болж байна, Гэрээнд зэс хайлуулах vйлдвэр босгоно гэж заасан боловч хєрєнгє оруулагчаар бариулахгvй гэдгийн цаана vгvй ч байж мэднэ болчихжээ, Монголд ашигтай хувилбарыг Хятадад талтай болгож мушгин гуйвуулж байгаа боловч урагшаа баяжмал гаргахаар тооцсон байгаа юм, Сайншандад зэс хайлуулах vйлдвэр барина гэчихээд тємєр замаа шууд Хятадын хил рvv тавихаар заажээ. Оюутолгойн зэсэнд агуулагдах 1800 тонн алт хамт гарна гэсэн vг юм. Зэсээ хайлуулж байж, Бороогийн уурхайн нєєцийг 36 дахин vржvvлсэнтэй тэнцэх алтаа ялгаж тунгаана. Баяжмал дотор агуулагдсан алт хэдий хэмжээгээр гарч байгааг тооцоолоход нэн хvнд гэдгийг Ажлын хэсгийнхэн ч хvлээн эєвшєєрсєн.

34 ХУВЬТАЙГААР 66 ХУВИЙГ АЛДАХ ГООЛ
"Айвенхоу", "Рио Тинто"-гийн ашиг сонирхолд нийцэх хуулийг єєрчилҗ болж байна. Монголчуудад, ашигтай хуулийг бол хойш тавина. Гэнэтийн ашгийн татвар монголчуудад ашигтай учраас цуцлагдлаа, Ашигт малтмалын тухай хууль монголчуудад ашиггvй учраас хэвээрээ байна. Удирдах бvрэлдэхvvний есєн хvний гурав нь монгол, зургаа нь "Айвенхоу", "Рио"-гийнх. Бvх шийдвэрт монголчууд 6:3-аар хожигдоно. Анхны хєрєнгє оруулалтаа нєхсєний дараа Монголын талын эзэмших хувийг 50-д хvргэх УИХ-ын 57 дугаар тогтоол гэрээний тєсєлд биеллээ олох магадлал алга. Таван жилийн дотор хєрєнгє оруулалтаа нєхнє гэж "Айвенхоу" тооцож байна. Харин гучин жилээр байгуулсан гэрээний хугацаа дууссаны дараа 34 дээр нэмэх 16 хувийг ярихаар тєсєлд заажээ. Хєрєнгє оруулалт нєхєгдсєний дараа биш гэрээний хугацаа дууссан хойно 50 хувийг авах тухай асуудал хєндєгдєнє. Vлгэр дууссан хойно гэж энэ. Байгаа дээр нь биш байхгvй болоход нь эзэн суугаад ч яах билээ. Єєрсдийнхєє ємчийн 34 хувийг хvvтэй зээлээр худалдаж авна. Авахаа больсон татварынхаа оронд 34 хувиа vнэгvй, хvvгvй авах боломж байна. Єгч чаддаг, авч болдоггvй ийм наймааг Нарантуул захын ямар ч худалдаачин хийхгvй.

30 ЖИЛЭЭР АЛДАХ ГООЛ
Хуулинд заасан хугацаа учраас 30 жилээр байгуулахаар тохиролцсон гэж тайлбарлаж байна. Монголд ашиггvй хуулийн заалтыг хэлбэрэлтгvй сахихын зэрэгцээ Монголд ашигтай хуулийг бол єєрчилж орхидог нь эндээс яруу тод харагдана. 68 хувийн татвар авах хуулийг муучлах бvтэн кампанит ажил зохион байгуулаад, 30 жил, 34 хувийн тухайд зvйл, заалт бvрээр нь яс баримтална. Арван таван жилийн хугацаагаар гэрээ байгуулах шаардлагын гол агуулга нь муугаар бодоход энэ хугацаанд бvхнээ цєлмvvлчихгvй байх, дvгнэж цэгнэх, єєрчилж сайжруулах боломж юм. "Бороо гоулд"-ын 40 тонн алтнаас Монголд долоохон хувь нь ноогдсон, орчин vеийн тех¬ник уулыг нурааж, усыг эргvvлэх ямар амархан болохыг сануулсан билээ.

Гучин жилээр гэрээ байгуулах нь "Айвенхоу"-д олон талын ашигтай байна. Энэ хугацааны эхний таван жилд анхны хєрєнгє оруулалтаа нєхчихнє, 2049 он хvртэл монголчуудын эзэмших хувь 34, саналын эрх 3:6-аар vргэлж цєєнх байх юм. УИХ-ын гишvvн Н.Батбаяр, С.Бямбацогт нарын єргєн барьсан хєрєнгє оруулалтын гэрээний хугацааг хоёр дахин багасган 15 жил болгох хуулийн тєслийг Засгийн газар шvvгээндээ хийгээд тvгжчихсэн. Ерэн найман хувийг тэглэн, хоёр хувийг нь тєлж, зуун хувь дууссан Их єрєєс оросууд гох дэгээ хайж, уран, нvvрсэнд орох тvлхvvр болгон сэргээх, оролдлого хийхэд Монголын Ерєнхийлєгч тэдэнтэй "нэг тал" болдог, "Айвен-хоу", "Рио"-той Монголын Засгийн газар нэг фронт байгуулан, улс орон, ард тvмнийхээ харъяаллыг мартдаг болчихоод байгаа билээ.

ГVНИЙ УСАА АЛДАХ ГООЛ
"Айвенхоу"-гийнхон жилд 36-60 сая тонн хvдэр олборлохоор тооцож байна. Хамгийн багаар нь тооцоход гvний усны нєєц гучин жилд бvрэн дуусна гэж vндэсний уул уурхайн инженерvvд мэдэгдэж байгаа юм. Жилд 60 сая тонн хvдэр олборловол говийн газрын гvний ус 15 жилийн дараа дуусна. Гvний усыг их хэмжээгээр хэрэглэснээр байгаль орчинд хэрхэн нєлєєлєх вэ, яаж єєрчлєгдєх вэ гэсэн асуултанд хариулт байхгvй. Олон улсын тvвшний vнэлгээ хийгдээгvй. Уул уурхай угаасаа л байгальд нєлєєлдєг гэж Байгаль орчны сайд бvлтэрч бултаад сууж байна. Хvйтний говийн гvний усыг сорохгvй, Хэрлэн голын гольдирлыг эвдэж татахгvй арга хувилбар уг нь бий. Ус биш уур хэрэглэдэг технологийг vнэтэй гээд оруулж ирэхгvй байна. Монголын зэс, алт, газар шороо тєдийгvй ус хvртэл "Айвенхоу Майнз"-ынх болно.

No comments:

Post a Comment