Sunday, October 18, 2009


Чин зоригт Чингүнжав

Монгол улсын түүхэнд, ард түмэндээ мөнхийн бахархал болсон үндэсний баатрууд олон бий. Тэдний дотроос эхлэхдээ ч, төгсөхдөө ч жинхэнэ баатарын ёсоор тэмцэж, үнэнхүү хатан зоригийг үзүүлсэн нь Хотгойдын тэргүүн, 1755—1757 онд Манжийн ноёрхлын эсрэг гарсан үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Бандийн Чингүнжав юм. Чингүнжав өмнөө тавьсан зорилго, өргөн олныг тэмцэлд дуудан босгосон цар хүрээ, өөрийн биеэр үзүүлсэн баатарлаг үйл хэрэг, эхэлсэн, эцэслэсэн шинж байдлаараа манай үндэсний бусад баатруудаас арай өөр чухам л баатар шиг баатар халуун эх оронч хүн баисан тул энэ тэргүүнд яригдаж, бичигдэх учиртай агаад түүх бичлэгт ч зохих байрыг нь эзлүүлж, хөшөө дурсгалыг нь босгож алдаршуулах ёстой. Үндэсний бахархалтай холбоотой бүх асуудлыг үндэсний үзэл гэж хавчин хяхаж, улс үндэснийхээ түүхийг эзэнгүйдүүлэн, будлиантуулж элдэв хар, цагаан толбууд бий болгосноор түүхэнд товойн гарсан олон хүн дарагдсаны нэг нь Чингүнжав юм.

Чингүнжав 1755—1757 онд л манжийн эсрэг тэмцсэн бус, түүнээс бүр өмнө 1737 онд өөрийн

зовоон, мал олон зүйлийг дайчлан зүйл зүйлзэр зовоон зүдүүлж ,бас Чингисийн угсааны ван Ринчиндоржийг хилсээр яллан үхүүлсэн хэрэг учрыг гаргаж, даруйхан хүчийг хамтатган манжийн хаанаас салбал зохино. Хэрэв үүнийг дагахгүй бол халхчуудыг цэргийн хүчээр хамгаалан авна...» гэснээс түүний бослогын мөн чанар, хэтийн зорилго нь тодхон харагдаж байна. Чингүнжавын энэхүү уриалсан бичгийг аваад олон ноёд ч, жирийи ард иргэд ч зөвшөөрөн талархаж, даган босч нийт Халх даяар манжийн өртеө харуулын албыг орхиж манжийн хааны, монголчуудаас олон жилийн турш татварлаж авсан, мал сүргийг (төмер сүрэг) хариулгагүй орхин гэр гэртээ тарцгаасны дотор Орхон, Туул, Дэлгэр, Сэлэнгийн бүх сав нутагт 30—300 гаруй хүнтэй ардын сайн дурын хэсгүүд өдий төдий байгуулагдаж, орон нутгуудад байсан манж хятадын шулан мөлжигч пүүсүүдийг эзэлж, эд барааг нь ардуудад хуваан өгч, өрийн дансыг нь шатааж байжээ. Чингүнжав баруунтайгаас Хотгойдод ирэх замдаа Улиастайг дайрч, Халхын нөлөө бүхий том ноён Цэвдэн бэйл, Дамиран гүн, Цэнгүнжав ван нартай бослогын хэргийг хэлэлцэж байв.

Эцэг Банди ахай дайчинг иасан эцэслэхэд, Хотгойдын эзэн тэргүүн болмогцоо, манжийн эсрэг шууд тэмцэж эхэлснээс болж манжийн хаан түүний хзргэм зэргийг эвдэж, шийтгэж байсан баримт түүхэнд бий. Дараа нь манжийн хаан түүнийг аргадаж, цод хэргэмийг нь буцааж олгосон боловч Чингүнжав манжийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлж, олон түмнийг дагуулан босгох аятай цагийг хүлээж байлаа. Тэгтэл 1756 онд манжийы хааы Тэнгэр тэтгэсэн зарлиг гаргаж Ойрадод гарсан бослогыг дарахад халхаас цэрэг татаж, өөрийнхөө манж цэргийн хавсарга болгон Ойрадын зүг хөдөлгөжээ. Ингээд Халх, Ойрадын нутгийн зааг дээрээс Чингүнжав өөрийн тугийн дорхи хоттойд цэргээ авч, манжийн цэргийн хуаранг орхин буцсанаар Чингүнжавын бослого эхэлсэн билээ. Тэндээсээ Чингүнжав 1756 оны долдугаар сард хөдөлж, найман сард хотгойддоо ирээд цэргийнхээ хүчийг зузаатгах, хөдөлгөөнийхөө эрч далайцыг өргөтгөхийг хичээж, бүх Халхын нөлөө бүхий ноёд, өртөө, харуулуудыг даамал, занги нарт, манжийн эсрэг босч тэмцэхийг уриалсан зар бичиг илгээжээ. Чингүнжав тэр зар бичигтээ: «Манжийн хаан, өөлд монголчуудтай дайныг өрж, цэргийн хэрэглэлд халхчуудыг

улмаар, нийт Халхыг бүхэлд нь босгохын тулд халхын дөрвөн аймгийн хангууд түшээт хан Ямпилдорж, Засагт хан Балдир, Цэцэн хан Мани&а-дар, сайн ноён Дэчинжав, хоёрдугаар богд Жавзандамба нарт нууцаар бичиг явуулан хэл өгүүлж, 1755 оны аравдугаар сарын нааманд Их хүрээнд болзон уулзацгааж нууц чуулган хийн, Манжийн ноёрхлоос гарч тусгаар тогтносон монгол улс байгуулах» асуудлыг хэлэлцэх санал тавьжээ. Үүнээс үзэхэд Чингүнжавын зорилго улам тодорхой болж, бүх Халх монголыг хамарсан өргөн цар хүрээтэй тамцэл байсан нь харагдаж байна. Амарсанаа ч тэр хэн ч тэр ингэж өргөн цартай хөдөлж чадаагүй юм. Харин Чингүнжавын дээрх бодлого, төлөвлөгөө нь урвагч чин ван Цэнгүнжавын балгаар л биелж чадаагүй билээ. Чингүнжав бослогоо эхэлмэгц манжийн цэрэгт цохилт өгөөд, Хотгойдын нутгийн гүнд орж одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт ирж хуарагнан байрлахдаа өөрийн тугийн дорхи цэрэг таван зуу, нийт босогчдын тоо хоёр мянга орчимд хүрч, бэхлэлт цайз хот байгуулахыг завдан байтал, манжид урвагч, манжийн хааны хүргэн Эфү Цэрэвагайн хүү, Улиастайн шинэ жанжин чинван Цэнгүнжав ихээхэи давуу хүчээр бүслэн дайрч, арваннэгдүгээр сарын хүч тэнцвэргүй энэ ширүүн тулалдаанд Чингүнжав ялагдан дархдын нутагт зугтан очжээ. 'Энэ үеэс Чингүнжавын бүрэлдэхүүнээс туйлбаргүй этгээдүүд урваж, уван цуван гарсаар эцэстээ зуугаадхан хүнтэй үлдэж, Жангас тайгад шурган оржээ. Энэ хооронд манжийн хаан Жанжаа хутагт, жанжин Хадахаа, Талмаша, Пучин, хэвэй сайд Намжил нарын тус тусдаа толгойлсон олон замын цэргүүдийг тал талаас нь хашуулан мөрдүүлжээ. Тэгтэл Чингүнжавынхны дотор хагарал үргэлжилсээр байв. Чингүнжав 1756 оны арван хоёрдугавр сарын арван гурван дөрвөнд урвагч ноёдын бүлэглэлд сүүлчийн удаа цохилт өгөөд цаашаа Оросын хилийг давахаар яаран хөдөлжээ. Энэ үед мөрдөн хөөж явсан дайснууд Дархад нарыг захирагч Гэндэндүүрэн , зайсан Мэнгүчй-Ёндон, Азар нартай холбоо барьж, Чингүнжавыг хэрхэвч хил давуулахгүй, аргацаан саатуулж байхыг чандлан тушааж, баараггүй сайн газарч ирүүлэхийг шаардав. Энэ ёсоор Алтан гэгч хүнийг газарчаар явуулж, тэр нь дайсныг газарчлан дагуулж Чингүнжавын отог дээр гэнэт буулгажээ. Ингээд урвагч Цэнгүнжав манж сайд Пучин зэрэг хүний тэргүүлсэн цэрэг 1757 оны нэгдүгээр сарын хорин гуравны өдөр дайран орж Чингүнжавыг наян настай эх, хоринхоёр настай эмэгтэй дүү, арван настай охин, бусад цөөн хүний хамт барьжээ. Зарим материалыг үзэхэд нэгдүгээр сарын арвандолоонд барьсан мэт байна. Дайснууд Чингүнжавыг бариад төмөр торонд хийж Бээжинд хүргүүлээд, хамгийн харгисаар тамлан зовоохдоо 81 зоосыг гантай утсаар зайтай хэлхэж зор нуруунд улайсган тавьж шахсаар тураг махыг нь баржээ. Тэгэхэд Чиигүнжав тэсээд байхлаар нь хорсохдоо амьдаар иь өвчүүг нь хадаж аваад эцэст толгойг нь авч сая санаа амарчээ. Ингэж тэр аймшиггүй чин зоригт баатрыг хүнийг ёсноос гадуур тамлан хороохын хамт түүний бүх үр удам ах дүүсийг удмаар нь хөнөөжээ. Ййнхүү Монгол түмнлй мөнхийн бахархал болсон аймшиггүй эх оронч, цагийг эзэлсэн их баатар чин зорйгт Чингүнжав эцэслэсэн ажгуу.

Улиран одох он цагийг элээвч улам, улмаар алдар нэр нь тодорч Өнөөдөр ч бидний зүрхнээ оршсон өрлөг их баатар Чингүнжав танд Хорьдугаар зууны Монголоо гэсэн сэтгэлтэй Монгол туурагтан ардынхаа өмнөөс тэмцлийн тугийг тань өндөрт өргөн үргэжлүүлж тэнхээ зориг юугаа үл хайхран зүтгэюү

No comments:

Post a Comment