Saturday, October 17, 2009


Халимаг Монгол

Ойрад Монголчуудын хагас нүүдлийн аймаг Халимагууд нь Хятадын Турменстанаас Волга мөрний баруун тал нутаг руу 17-р зуунд нүүсэн байна. 1607 онд Ижил мөрөнд нvvдэллэн очсон Халимагууд 1655 онд Оросын хаанд элч илгээн тус улсын холбоотон нь болон суухаар тохирчээ. Тэд шарын шашин шvтдэг Зvvн гарын хаант улс, Монголчуудтай vргэлжийн харилцаатай байж өөрсдийн соёл, уламжлалаа тэр чигээр нь хадгалж vлдсэн өвөрмөц хvмvvс юм. Халимагийн Аюук (1670-1724) хаан Петр I хаантай гэрээ байгуулан Оросын өмнөд хилийг Кавказынхан, Туркуудээс хамгаалах болсноор Оросын цэргийн гол холбоотон болов. Халимагууд зvгээр нэг Оросын харъяанд байсан жижиг угсаатан байсангvй 1681 онд Башкирыг Орост нэгтгэхэд, 1710 онд Туркын эсрэг дайнд, 1709 онд Шведтэй хийсэн Полтавын тулалдаанд, 1728 онд Персийн дайнд, 1786 онд Оросууд Кавказыг эзлэн авч Крымын хаант улсыг бут цохиход, 1910-1814 оны Орос-Францын дайнд (Ялангуяа алдарт Бородины тулалдаанд) тус тус Оросын гол холбоотон болж оролцож байжээ. Наполеон “Соёлт хvн төрөлхтөн дайн байлдааны vед жигд цэмцгэр хувцас, ёслол төгөлдөр жагсаал, нижгэр бөмбөр гэх мэт цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Оросын армийн дунд хvн иддэг зэрлэгvvд байгаа ба тэдгээр махчдаас болж эр цэрэг ид хаваа vзvvлж чадахгvйд хvрч байна. Та тэр зэрлэгvvдийг турхирч араас нь Оросын армийн хvч чадал гэж хийрхэж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгvvдтэй бус тантай, Оросуудтай тулалдахыг хvснэ” гэж Оросын хаан I Александр-т захидал илгээж байлаа. Энэ дайнд халимагийн Тvндэв, Цэрэнжав Баруун монголоос ирсэн Жамъян, Цэвэгжав нарын удирдсан Халимаг цэргvvд Оросын армийн бvрэлдхvvнд явж Австри хvртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ. Иймээс их яруу найрагч А.С.Пушкин өөрийн шvлэгтээ “Талын нөхөр Халимаг” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. 1917 оны хувьсгалын дараа Халимагийн олон сурвалжтан, ноёдууд Франц, АНУ руу цагаачилсан бөгөөд Ижил мөрөндөө vлдэн өлсгөлөнд нэрвэгдсэн халимаг ах дvv нартаа 1922-1923 онд Монголын АЗГ-аас тусламж vзvvлж байсан тухай архивын мэдээ байдаг. Халимагууд нь одоо Астраханы губернд багтсан 10 аймаг, 150000 шахам хvнтэй Ойрадын Батут, Хэрэй, Дөрвөд, Хошууд, Харнуд, Тэлэнгит овог, яс орсон Автономит улс хэлбэрээр оршиж байна.
Гэвч Халимагууд нь Хаант Оросын хамжлага болсон. 1771 онд Волга мөрний зүүн хэсгийн 300,000 гаруй Халимаг Монголчууд нь Монгол нутаг руугаа тэмүүлэн буцаж нүүсэн бөгөөд эртний өст Орос, Казак, Киргизүүд замд нь дайрч, гуравны хоёрыг нь хяджээ. Оросын Волга мөрний баруун талын Халимаг Монголчууд Буддын шашинтай, хагас нүүдлийн амьдралтайгаа үлдсэн байна.
Халимаг гэдэг нь “Үлдэгдэл” гэсэн турк үг бөгөөд энэ нутагтаа үлдсэн хүмүүсийг үлдсэн хүмүүс гэсэн утгаар хэрэглэж, улмаар энэ нь улсын нэр болсон бололтой.
Халимагийн Автономит Муж нь 1920 онд байгуулагдсан; 1936 онд Автономит Бүгд Найрамдах Улс болсон. Дэлхийн 2-р дайны турш, Оростой хамтран Германтай байлдсан байна. 1943 онд 170,000 гаруй халимаг Монголчуудыг Сибирь лүү цөлсөн байна ба ингэснээр Халимагийн Бүгд Найрамдах Улсыг хүчингүй болгосон. 1956 онд Никита Хрущев нь Сталины цөллөгийн гэмт хэргийг буруушаасан. Дараа жил нь 6,000 гаруй халимагийг буцаж ирсэн. 1958 онд ЗСБНХУ-ын Халимагийн автономитийг дахин байгуулсан. 1992 оны 3-р сарын 31-нд Халимагийн Бүгд Найрамдах Улс байгуулагджээ. Халимаг Монголчууд 1990-ээд оны эхээр тусгаар тогтнохоор оролдсон боловч 1994 онд салан тусгаарлагчид өөрийн үзлээсээ татгалзжээ.

Тал нутгийн Нүүдэлчин Халимагууд Эх нутаг Монгол руугаа тэмүүлсэн түүх.
1771 онд Орос ороныг хатан хаан Катарина удирдаж байх vед Волга мөрний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав. Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Тvвд, Монголд өргөнөөр тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шvтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерvvд эргvvлдэн, шашиндаа элсvvлэхээр чармайх болов. Бvслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нvvж, сууж чадахаа больсон нь нvvдэлчдийг тэвчихийн аргагvй бухимдуулж байлаа. Хаа сайгvй маргаан, тулаан, тэмцэл өрнөж Халимаг тvмэн шаналан тvгшив.
Хэдэн шийдэмгий эрчvvд Тvвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зөөлөн засаг, газар нутаг амлав. Тvvнчлэн: " та нар нутагтаа ирснээр дураараа нvvж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгvйгээр чөлөөтэй шvтэх болно" гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бvл, албат иргэд, бvхий л мал сvргээ аваад хуучин нутгаа тэмvvлэн зорихоор тохиров.
Халимагийн хан Манжийн хил хvртэл нvцгэн уудам тал, элчилгvй халуун цөлөөс бvрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг тvгшингvй тооцоолж байв. Yvнээс гадна тэдний замд алхам бvрт тааралдах эртний өст Башкир, Киргиз болон бусад нvvдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Тvvнчлэн Орос гvрэн өөрсдийн харьяанаас бvхэл бvтэн нэг vндэстэнг бvхий л мал сvрэгтэй нь цуг зvгээр л тавиад явуулна гэж vгvй, Халимагуудын заналт дайсан Козакуудыг араас нь нэхvvлж, голтой бvхнийг нь хядуулах болно.
Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хvнд байлаа. Тэд өөрсдийн цорын ганц баялаг болох тал дvvрэн бэлчих мал сvргээ бахархан харж, тэдний мөөрөлдөх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сvрэг vгvй болвол Халимаг тvмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бvрт хашхиралдан, уйлалдах бяцхан vрс нь өсөж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ vлдэж vндэстнийхээ хувьд мөхөх.
Хавчилт, шахалтаас залхсан ард тvмэн нутгаа хаяж нvvхээр шийдэв. Хvн төрөлхтөний тvvхэнд гарсан өөр нэгэн алдартай нvvдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нvvдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард тvмнээ уриалан дуудаж, нэг дvгээр сарын эхээр Волга мөрний эргээс хөдөлжээ.
Баруун Халмагчууд тохирсон дохиог сонсоогvй юу эсвэл гол гаталж чадсангvй юу мөрний нөгөө эрэгт vлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд vнэнч байж, тvvнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширvvнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар дайны vеээр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дvрвэгч Халимагууд цөөн тоогоор амьдарч байна. Мөн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй.
Зvvн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж vvргээ хурдан, гавшгай, найдвартай биелvvлж байв. Ачаа хөсөг, эмэгтэйчvvл хvvхдvvдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хvрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бvхнийг урьдаас нь довтолж устган сөнөөхөөр шилмэл эрчvvдээс бvрдсэн тусгай анги ч байгуулав.
Арын хамгаалалтынхан ард хоцорсон бvх өвөлжөө, хээрын сууц, жижиг тосгодыг галдан шатааж vгvй хийв. 25000 квадрат км газарт нэг шөнийн дотор бөөн тvймэр асчээ.
Энэ мөчийг хvртэл Оросын харуулынхан Халимагуудын их нvvдлийн талаар юу ч мэдээгvй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хөллөн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хөдлөв. тэр өдөрт 300 майл газарыг туулан давхисаар, туйлдаа хvрч ядарсан амьтан хатан хааныхаа өмнө очжээ. Тэгээд эцсийн хvчээ шавхан байж хатан хаандаа бvхэл бvтэн нэг vндэстэн ганцхан шөнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагvй мэдээг хvргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мөрдөн хөөх, ямар ч vнээр хамаагvй нvvдлийг зогсоох, дvрвэгсдийг баривчлах, эсэргvvцвэл устгах тушаал өгчээ.
Зvvн тийш 500 орчим километрт Козакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр козакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, өширхөж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хvрэв. Гэвч тоолшгvй олон хонь, бог мал явдал даахгvй хоцорч, vхэж vрэгджээ. Голын эрэг дээр ширvvн тулаан болж Козакууд 9000 Халимагийн амийг авав.
Козакууд жаахан амсхийж байгаад нvvдлийг гvйцэн очиж, Туркай гол хvрэх замыг нь хааж болох байв. Иймээс халимагуудад аль болох хурдан цааш хөдлөхөөс өөр арга байсангvй. Нvvдэл цааш хөдлөөд нэг өдөр болов уу vгvй юу маш ширvvн цасан шуурга эхэлж, нvvр нvдгvй цас, мөс, хvйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сvргээс ихэнхи нь осгож, vхэрнvvд нь цасанд шигдээд толгойгоо даахгvй унаж vлдэв. Халимагууд тvр буудаллаж, vлдсэн хэдэн vхрээ алж, махны нөөц бэлтгэж авлаа.
Цас хөлдөж, гадарга дээгvvр нь морь тэмээ явж чадахаар болмогц нvvдэлчин олон шамдан хөдлөв. Морь малын туурай хага vсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт vхэл хvлээх.
Туркай гол хvрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Козакуудаас арай чvv тvрvvлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. Өөр нэг Оросын цэргийн нэгтгэл Козакуудын хамтаар Туркай гол хvрэх замыг нь амдан тосож байлдахаар хөдлөв. Халимагууд Туркай гол хvртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагvй болгосон байх вий шалтгаалж байлаа.
Эцэс төгсгөлгvй мэт зовлон шаналалаар дvvрэн vхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шөнөдөө хөлдөж хоносон нялхсаа эхчvvл нь орхиж явахаас өөр аргагvй. Хар тэнхээгээ барсан настайчуул нvvдлийн хурдыг дааж чадахгvй vлдэцгээнэ. Тэд орхин одож буй нvvдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бөртийсөөр сууж хоцроно. Өвгөчvvл нь нялх ач нартаа дулаан дахаа vлдээж, салах ёс гvйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хөлдөх аймшигт vхэл хvлээж байлаа. Зарим настай эмгэчvvл vхсэн vхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт төгсгөлтэйгээ vл эвлэрэн тэмцэнэ. Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос өөр аргагvй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бvлтэй, чадалтай эрчvvд нь эмээлийнхээ бvvрэгнээс бусдынхаа морийг уяах, өвчтнөө дvvрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагvй болох эцсийн мөч хvртэл зvтгэж байлаа. Галгvй, идэш уушгvй болсон нэгэн нь осгох нь алхам бvрт. Шөнө нойрондоо хэт автах юм бол vvрээр хэзээ ч дахин сэрэхээргvй болно. Энэ бол хэлэхийн аргагvй аймшигт нvvдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч vлдсэн хvмvvсийг Туркай гол хvрэхээс хамаагvй өмнө дайснууд гvйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран vргэлжилнэ. Сvvлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой.
Гол гатлах гэж буй Халимагууд бол vнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дvvрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай vхэр сvргээ бэлчээж, Монгол эрийн шvтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард тvмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггvй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нvvдлийн бэрхийг нугалж байлаа.
Хvvхэд, хөгшид нь vхэж, залуу эрчvvд олноороо тулаанд эрсдсэн тул нvvдлийн цуваа чимээ аниргvй, тун чиг дvнсгэр. Чимээгvй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л vе vе тасалдуулна. Анх гарсан хvмvvсийн гуравны нэг нь vгvй болжээ. Yлдсэн хvмvvс ясан дээр нөмөрсөн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мөч бvхнээ ашиглан, vлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идvvлж, хvн малгvй тэнхэрч авахыг хичээж байв.
Голын эрэг рvv дөхөх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бvрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгvй байж. Голын гарамыг нvvдлийн цувааны сvvлч дөнгөж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. энэ бол Орос, Козак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд өдийг хvртэл 3,000 илvv км замыг туулаад байв, гэвч Монголын хил хvртэл дахиад энэ хэрийн зам vлдээд байлаа.
Хvлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал vнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизvvд урагши тvрvvлэн гарч Халимагуудыг гvйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хvчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног өдөр шөнөгvй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизvvдийг ялж, Башкир, Козак тэргvvтнийг дутаалгав.
Гэвч дайснууд нь дахиж хvчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндvv тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж өгөхөд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бvгдийг удирдсан Уваши Хунтайж бvх хариуцлагийг өөр дээрээ хvлээж, Цагаан Хаанд очоод шийтгvvлье харин ард тvмнийг минь битгий алаач гэж гуйяа. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Катарина өршөөх нь гарцаагvй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хvртэл зугтлаа, vр дvнг нь vзье, эцсээ хvртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бvр vгээ хэлэв. Цөхөрч туйлдсан тэд зовлон зvдvvрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гvйцэтгэв. Зөвлөлдсөний эцэст : Хэдий Оросын хатан хаан өршөөж тун магадгvй гэлээ Башкирууд биднийг яавч зvгээр орхихгvй. иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав.
Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжvvлж эхлэв. Дорно зvгийг зорин vтэр тvргэн хөдлөв. Тэдний өмнө их цөл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгvй. Хэдхэн сарын өмнө хөлдөж vхэх аюулаас арайхийж мултарсан нvvдэлчдээс олон нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бvх худаг, шавар шалбааг, гол горхийг өлсөж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч vлдээлгvй шимж соров.
Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгvй газар хvрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бvрэн бvсэлжээ. Халимаг эрчvvд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, бvх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шvднvvдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав.
Волга мөрний эрэг дээрээ баяр хөөртэй эхэлсэн нvvдлээс бvтэн найман сарын дараа буюу ес дvгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хvрч, Манж гvрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зvрх шимшрэм явдал болов. Их цөлийг арайхийж туулсан морь мал, хvмvvс бvгд хvйтэн ус руу ухаан жолоогvй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хvрэв vv vгvй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илvv усанд улганасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дvрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шvvрэн уснаас дөнгөж цухуйх улаан залаат малгай бvхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бvрт гардан тулаан өрнөж, Халимагууд нуурын гvн рvv шахагдаж эхлэв. Өчнөөн их мөрөөсөл болсон усандаа олон хvн живж vхэв.
Золоор Манжийн хааны Монгол цэргvvд ойр байв. Тэд дайран ирж чөтгөр, шуламын Башкируудыг хиартал цохиж цөл рvv буцааж хөөлөө. Халимагууд ингэж аюулгvй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Идшийн голд нутаг зааж өгч суулгав. Нутгаа тэмцэж нvvсэн Халимаг тvмнээс гуравны нэг хvрэхтэй, vгvйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой төдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илvv нь нvvдлийн замд vрэгдсэн гэсэн vг ээ.
Энэ аймшигт тvvх бол талын зоригт нvvдэлчид эрх чөлөөнийхөө төлөө бvхэл бvтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бvрт нь амь биеэрээн золиос төлж чаддагийг харуулах бөлгөө.

No comments:

Post a Comment