Saturday, August 7, 2010

Монгол улсыг бие даан хөгжих чадварыг олгохгүй байх далд бодлого 1924 оноос өнөөг хүртэл хэрэгжиж байгаа


Доктор П.Нэргүй: Бид 1960 оны социалист Үндсэн хуульд гоц ач холбогдол өгдгийн учир нь чухамдаа энэхүү Үндсэн хууль нь бүхнийг ялагч марксист ленинист онолд тулгуурлан боловсруулж, батлагдсанд оршиж байдгийг социалист түүхэн замналын ендөрлегөөс ярьж сонордуулж байх ёстой.

Сүүлийн 50 жилийн том том үйл явцуудыг нэгтгэн зангидахад улс төрийн гоц чиглэмжээр эдгээр явцыг шүүн тунгааж дүгнэхэд марксизм ленинизмын арга зүй, бидний өвөг дээдсийн баримталдаг уялгын онолын арга билиг үнэлж баршгүй чухал болсныг оюуныхаа мэлмийгээр, бие сэтгэлээрээ мэдэрдэг болж байна.

Улс төрийн том судалгаанд 1960 оны социалист Үндсэн хуулийг гол удирдамж болгож тууштай баримтлах нь хожим манай том лийдэрүүдийн, том намуудын, төрийн дээд удирдлагынхны гаргасан сүрхий алдаануудыг, түүхэн завхралуудыг, их хэмжээний хохирлуудыг илчилж тогтооход айхавтар баримжаа болж өгдег нь их хожуу ойлгогдсон гэлтэй.

Монголчууд бид өөрийнхөө орныг дэлхийн хоёр дахь социалист улс хэмээн нэрлэдэг нь хожим манайхны зарим лут лийдэрүүдийн хөх инээдийг хүргэдгийг бид нуух хэрэггүй. Би хувьдаа Монгол улсыг дэлхийн хоёр дахь социалист улс болох гэж тэмүүлж явсныг нь, монголчуудын үнэн зүрх сэтгэлээрээ шинжлэх ухааны социализмыг дээдэлдэг байсныг хэзээ ч буруутгахгүй. Үнэн зүрх сэтгэлээрээ, ямар ч хуурмаг бөгөөд заль мэхгүйгээр шинжлэх ухааны социализмд итгэж түүнийг газар нутагтаа сүндэрлүүлэхийг тохуурхан дооглох эрх хэнд ч байхгүй. Шинжлэх ухааны социализмд тулгуурлан сүндэрлүүлж байгуулах гэсэн Монголын хедөлмерч ард түмний тэр шударга тогтолцоо нь бидний өвег дээдсийн бадраасан түвшин сайхны нийгэмтэй гол гол чиглэл болон үндсэн шинжүүдээрээ нийцэн тохирч байсан гэдгийг хэлэх ёстой. Хэрэв бидний өвөг дээдсүүд 13-р зуунд Их Монгол улсыг түвшин сайхны нийгмээр бадрааж чадсан бол өнөөгийн монголчууд бид 1921-1990 онуудад түвшин сайхны нийгмийг жинхэнэ шинжлэх ухаанч социалист нийгмээр сүндэрлүүлэх гэж үнэнхүү зүтгэн чармайсныг бид бахархан дурьдаж явдаг. Жинхэнэ социалист нийгмийг монголчууд бид 20-р зуунд сүндэрлүүлж чадаагүй нь эцсийн эцэст Монголын ард түмний буруу байгаагүй юм шүү гэдгийг бид дэлхий дахиндаа сонордуулж хэлэх ёстой. Дэлхийн суут ухаантнууд дарлал мөлжлөггүй гоё нийгэм байгуулах асуудлыг дэвшүүлж тавьсныг хожим нь ийм нийгмийг шинжлэх ухааны үндсэн дээр сүндэрлүүлэх боломж гарсныг монголчууд бид хэзээ ч элдвээр муучилж буруутгах ёсгүй.

Социализмын тухай янз бүрийн онолууд 19-р зуунд, 20-р зуунд түгэж байсныг Монголчууд бид тэр бүр мэдэж байгаагүй. 20-р зууны эхэнд шарын шашинд дээд зэргээр оюун ухаан сэтгэлээ мунхагжуулчихсан монголчууд маань феодалын социализм болон жижиг хөрөнгөтний социализм байгуулах онол, номнол байдгийг огт мэдэхгүй явж ирсэн. 1921 оны ардын хувьсгалын дараагаар марксизм ленинизм, социализм, коммунизмын тухай сонсож улмаар 1960 оноос социалист үндсэн хуультай болж социализмыг ернүүн байгуулах асуудал монголчууд бидний жинхэнэ амилаг ажил үйлдэл болж хувирсан. Хэрэв марксизм ленинизмыг зөвлөлт засаг, Зөвлөлтийн коммунист нам жинхэнэ ёсоор нь амилуулж чадсан бол Монголчууд бид социалист нийгмийн орд харшийг сүндэрлүүлэх үйлсдээ багагүй амжилт олох боломжтой байсан юм шүү.

1970-аад оны эцсээр ЗХУ жинхэнэ социалист улс биш, харин том далд колоничлогч гүрэн байсан гэдэг нь зарчмын шинжтэй лут лут баримтуудаар тогтоогдсоны эцэст ер нь дэлхийн том гүрэн бага буурай орнуудыг эрхшээлдээ, эзэгнэлдээ оруулж тэдний хувь заяагаар тоглож, түүхийн элэг доог тохуурхал болгон хувиргаж чаддагийг Монголчууд бид олж мэдсэн гэлтэй. Түүхийн элэг доог тохуурхлын үнэ цэнийг мэдэрсэн өнеегийн Монголчууд бид марксизм ленинизмын үнэнхүү зев онолын цаана, шинжлэх ухааны социализмын гоё сүрлэг томъёоллын цаана хэний ч үл итгэм аймшигт үйл явцууд том хуйвалдаан агуу хэлмэгдүүлэлт өрнөдгийг ухаарч эргэцүүлэн бодож, зохих үнэлгээ дүгнэлт өгөх боломжууд улам өргөжсөн байна.

Тийм ч учраас бид социалист Үндсэн хууль хэмээх том ойлголтын төвшинд далд колониалист Үндсэн хууль гэсэн айхавтар ухагдахуунуудыг зэрэщүүлж түүнийг шүүн тунгааж, цэгнэх асуудал зүй ёсоор тавигдсан гэдгийг сонордуулах учиртай. Бид зөвхөн 1960 оны социалист Үндсэн хуулийг яриад зогсохгүй, бас далд колониалист Үндсэн хуулийг илчилснээр дээрхи асуудлыг хязгаарлахгүй бөгеед бас 1977 онд ЗХУ-д батлагдсан хөгжингүй социализмын Үндсэн хуулийг ч хөндөж ярих шаардлагатай болсон гэдгийг, бас 1992 оны манай Ардчилсан шинэ Үндсэн хуулийг ч дурьдах шаардлагатай болсныг хэлэх ёстой. Энэ дашрамд нэг зүйлийг тодотгоход 1992 оны манай Ардчилсан Үндсэн хуулийн цаана, том нууцлаг хөшигний цаана аймшигтай өөр өөр түүхэн үйл явцууд өрнөсен гэдгийг Монгол улс яагаад Ардчилсан тогтолцоо руу биш, яагаад чухамдаа гурван давхар далд колониализмд өртчихсөн бэ гэдгийг илрүүлж тавих учиртай юм.


Үндсэн хууль бол аливаа улс орны түүхэн замналыг 50 жилээр, 100 жилээр оношилж тогтоогдсоны үндсэн дээр бэлтгэгдэж хэрэгждэг улс төрийн агуу том баримт бичиг мөн.Түүхэн замналыг амилуулахад ард түмний язгуур эрх ашиг, ард түмний бүтээлч их үйлс гэсэн хоёр чухал ойлголт заавал онцгойлон хөндөгддөг билээ. Энэ хоёр ухагдахуунаас гадна түүхэн замналтай шууд шүтэлцэж, дээд засаглал, тэргүүлэгч анги гэсэн хоёр чухал ухагдахуун дэвшигддэг билээ. Олонхи орны Үндсэн хуулинд ард түмний язгуур эрх ашиг, ард олны их үйлс гол телөв явцууран жижгэрсээр хүний эрх, үүрэг, эрх чөлөө гэсэн тодорхой ухагдахуунуудад уусч, улс төриинхөө жинхэнэ чиглэмжээ алддагийг бид заавал мэдэх учиртай.

Дээд засаглал тэргүүлэгч анги гэсэн ухагдахуунууд нь Үндсэн хуулинд төрийн зохион байгуулалт, гадаад дотоод бодлого, үйл ажиллагааны зарчим терийн билэгдэл гэсэн хэлбэр лүү орж, ард түмний язгуур эрх ашиг болон төрийн их үйлстэй маш явцуухан утгаар холбогддогийг хэлэх нь зөв байх. Үндсэн хуулийг боловсруулахад нийгмийн ухааны том том мэргэжилтнүүд, дарга нар , эрдэмтэд оролцох ёстой боловч Үндсэн хуулийн эцсийн хувилбарыг боловсруулахад хуульчид, төр эрхийн онолчид Үндсэн хуульд улс төрийн том баримт бичгийн байр сууринаас ханддаггүй, харин Үндсэн хуулийг эрх зүйн гол баримт бичиг байх ёстой гэсэн енцгөөс Үндсэн хуулийн асуудалд хандах явдал нилээд дэлгэрсэн. Үүнээс шалтгаалж Үндсэн хууль улс төрийн лут хөтөлбөр байх чиглэмжийг гээж, улмаар хууль эрхийн дүрэм горим голлосон баримт бичиг болж хувирдаг. Иймээс нийгмийн тогтолцоонд үүсдэг айхавтар өөрчлөлт, хямрал сөргөлдөөн зэрэг нь Үндсэн хуулиар зохицуулагдаж чадахаа больж, зөвхөн эрх зүйн хүрээнд л хөндөгддөг аар саархан асуудал зүйл болж хувирдаг тал бий. Ингэсээр яваад эцэс сүүлд нь улс орон түүхэн ямар замналаар гэлдэрч яваагаа мэдэхээ бүүр больдог тийм арчаагүй байдал төлөвшин тогтдогийг үгүйсгэх хэрэггүй. Өөрөөр хэлбэл социализм байгуулах гэсэн улс явсаар байгаад эцсийн дүнд далд колониализмыг сүндэрлүүлчихдэг тийм гашуун эмгэнэлт туршилт хэрэгжин амилж болдгийг манай түүх харуулчихлаа.


Шинжлэх ухааны социализмын шижим ухагдахуунууд улсын Үндсэн хуулинд нэн өвөрмөц томъёоллуудаар шүтэлцэн холбогдож, жинхэнэ илрэл амиллаа олдог. Үүнтэй холбогдуулж түүхэн замнал тусгаар тогтнолын тулгуур, эдийн засгийн үндэс, улс төрийн үйлдлийн чиглэмж, нийгмийн дэвшлийн хөдөлгөгч хүч, эв нэгдлийн баталгаа, төрийн үйлдлүүдийн үндсэн зарчим гэсэн ойлголтуудыг дурьдах шаардлагатай. Үүнээс гадна засаглалын хэлбэр болон тэргүүлэгч анги гэсэн ойлголтууд зайлшгүй гарч ирдэг. Үндсэн хуулийн гол тэнхлэг нь чухамдаа тусгаар тогтнолын тулгуур хэмээх ойлголттой холбогддог. Тусгаар тогнолын тулгуур луу хандаж ард түмний язгуур эрх ашиг, олон түмний их үйлс чиглэгдсэнээр түүхэн замнал амилах боломжтой болно. Тусгаар тогнолын тулгуурыг улс терийн том бодлоготой холбохын тулд засаглал, тэргүүлэгч анги хоёр нь өмч, баялгын эзэн, үндэсний хөдөлмер гэсэн шижим ойлголтуудтай шүтэлцэж, улмаар тусгаар тогтнолын тулгууртай уялддаг.

Тусгаар тогтнолын тулгуур нь өөрөө үр ашиг, амьдралын төвшин, нэмүү ертөг, үндэсний хуримтлал гэдгээр илэрч, эв нэгдлийн зарчмаар баталгаажих бөгөөд энэ нь Ардчилсан төвлөн удирдахуй гэсэн том оньс дээр суурилдаг. Ийм өвөрмец шүтэлцлүүдийн сүлжээнд Үндсэн хууль өөрөө амилж үйлчлэх учиртай. Энэ бол Үндсэн хуулийн ерөнхий загвар болж өгнө. Бид ийм загварыг 1960 оны социалист Үндсэн хууль дээр буулгаж үзсэн бөгөөд ингэснээр социалист Үндсэн хуульд учрах далд аюулуудыг илрүүлэх боломжууд олддог гэдгийг дурьдах хэрэгтэй. Юуны өмнө 1960 оны Үндсэн хууль социалист гүн гүнзгий агуулгатай болж чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тухайлбал социализмыг байгуулж дуусгах нь монголчуудын түүхэн замнал болж өргөмжлөгдсөн. Социалист байгуулалт нь Монголын ард түмний язгуур эрх ашгаар, хөдөлмөрчдийн их үйлсээр шууд холбогдож, тусгаар тогтнолын гол гол тулгуурууд болох үндэсний бүтээмж, амьжиргааны дээшлэлт, нэмүү бүтээгдэхүүний арвижилт, үндэсний хуримтлалын өсөлттэй шүтэлцэн ард түмний эв нэгдлээр баталгаажихдаа хоёр гоц хүчин зүйлсийг, тухайлбал ард түмний засаглал, ажилчин ангийн тэргүүлэлд түшнэ гэсэн зарчмын заалт Үндсэн хуульд хөгжил дэвшлийн социалист чиглэмжийг баталгаажуулж өгсөн гэлтэй. Үндсэн хуулийг жинхэнэ ёсоор амилуулахад онцгойлж анхаарах нэгэн чухал асуудал бол ард түмний засаглал, ажилчин ангийн тэргүүлэл нь өмчийн хэлбэр, үндэсний баялгын эзэгнэл, хөдөлмөрчдийн том дэвшил рүү хандсан тэмүүлэл гурвыг Ардчилсан тевлен удирдахуйгаар дамжуулж агуу тусгаар тогтнолын тулгууруудтай зөв шүтэлцүүлэх явдал мөн гэдгийг бид дурьдаж хэлэх учиртай юм. Үндсэн хуулийн ийм зарчимсаг томъёоллуудын цаана Үндсэн хуулийн арга зүйн нэгэн загвар агуулагдаж байдгийг онолын судалгаагаар, тодруулбал социалист онолоор, марксист ленинист онолоор тодруулж болдгийг бид олж мэдсэн гэлтэй.


1960 оны социалист Үндсэн хуулийг марксист ленинист онолын арга зүйгээр тодруулахдаа бид энэ том асуудлыг өөр нэг айхавтар чиглэмжтэй холбож ярихыг зорьсон юм. Энэ нь юу гэсэн чиглэмж бэ гэвэл социалист Үндсэн хуулийн гоц гоц томъёоллуудыг 180 хэмээр өөрчилж, сөрөг Үндсэн хуулийн дүр төрхөнд оруулах, өөрөөр хэлбэл далд колониалист Үндсэн хуулийг амилуулах асуудал болж хувирна гэсэн утгатай. Социалист Үндсэн хуулийг далд колониалист Үндсэн хууль болгож хувиргасан лут туршлага Монголчууд бидний амьдрал дээр хэрэгжжээ гэдгийг хэлэхэд үнэхээр бидний ой ухаанд оюуны мэлмийд багтаж ядам гайхшрал төрүүлж буйг хэлэхэд ч үг хомсдож, ухаан дутаж, оюун бүдгэрэх мэт болж байна. Ийм хачин туршилт бидний амьдралд тохиосон гэдгийг хэлэхээс өөр арга олдсонгүй. Хөгжил дэвшил, дардан замаар амилдаггүйн адил хөгийн жил, их ухралт дардан замаар хэрэгждэггүй бегөөд биднээс далдуур нууц хөшигний цаана биелдэг гэдгийг цохож хэлбэл зохино. Хамгийн түрүүнд бид бүгдийн зүрх сэтгэлийг түгшээсэн нэгэн асуудал заавал тавигдах учиртай. Энэ нь ямар асуудал вэ гэвэл яагаад бүхэл бүтэн социалист хэмээх нэртэй улс жинхэнэ Оросын шовинистууд сэм унагаж засгийн дээд эрхийг гартаа оруулсныг В.И.Ленин хамгийн түрүүнд зев оношилсон учраас тэрбээр Их Оросын шовинизмтой эцсээ тултал тулалдана гэдгээ мэдэгдсэн юм. Их Оросын шовинистууд гэж хэн бэ гэдгийг тодорхойлох шаардлага тавигдсан учраас цаашилбал СССР улс ямар аюулд учирч болохыг, бас Орос биш үндэстэн ястнууд ямар аюулт хэлмэгдүүлэлтэнд өртөхийг В.И.Ленин олж харж чадсан учраас тэрбээр Их Оросын шовинистуудын хоёр гол шинжийг сүүлчийнхээ захидалд бичиж үлдээжээ. Их Оросын шовинистууд бол адгийн шаарууд бөгөөд том алуурчид гэсэн улс терийн агуу тодорхойлолтыг Ленин өгч чадав. СССР-ын бүрэлдэхүүнд багтсан харь үндэстэн ястнууд хэрэв СССР-ээс гарч тусгаар тогтноно гэвэл тэднийг Оросын шовинистууд хүйс тэмтрэх болно гэдгийг анхааруулж сонордууллаа.

СССР-ын бүрэлдэхүүнээс гарах эрх чөлөө гэдэг нь жинхэнэ хоосон үг мен шүү гэдгийг Ленин сүүлчийнхээ захидалд илчилсэн юм. Их Оросын шовинистууд 1922 онд засгийн эрхийг гартаа авмагц гурван лут удирдагчыг хамгийн түрүүнд устгах ажиллагааг хэрэгжүүлсэн. 1924 онд Ленинийг зугуухан хорлосоор байгаад үхүүлсэн. 1925 онд Зөвлөлтийн бүх цэргийн жанжин Фрунзыг мэс заслын ширээн дээр үхүүлсэн ба 1926 онд онцгой коммунистын дарга Дзержинскийг хороожээ. Ийм аймшигт аллага зөвхен СССР-т ч биш хориод онд манай улсад явагдсан. Эхлээд 1922 онд Бодоог, дараа нь 1923 онд Сүхбаатарыг, эцэст нь 1924 онд Данзанг устгалаа. Манай агуу гурван хувьсгалчид нь бүх Монгол овогтныг нэгтгэх явдлыг ардын эрхэт засгийн гол зорилго мөн хэмээн томъёолж энэ чиг шугамыг тууштай баримталж байсан нь Их Оросын шовинистууд тэднийг устгах гол шалтаг нь болж өгсөн. Монгол улсыг жинхэнэ тусгаар тогтносон улс болгохгүй байх, Монгол улсыг бие даан хөгжих чадварыг олгохгүй байх тийм далд бодлого 1924 оноос өнөөг хүртэл хэрэгжиж байгаа гэдгийг бид мэдэж байх ёстой. Ийм далд бодлого ялангуяа 1960-1990 оны социалист Үндсэн хууль хэрэгжихгүй явсаар түүний оронд далд колониалист Үндсэн хууль амилж биелсний жинхэнэ нууцыг агуулж явжээ гэдгийн том нотолгоо болж өгнө. Бид үүнтэй уялдуулж социалист өрнүүн байгуулалтын түүхэн замналыг яаж далд колониализмын түүхэн замналаар халж, өөрчилдгийг тодруулж үзье.

Юуны түрүүнд Монгол улсын засгийн дээд эрхийг Зевлөлтийн дээд удирдлага гартаа оруулж авлаа. Энэ үйл явц 1924 оны 8-р сарын эцэст ернөжээ. Монгол ардын намыг МАХН болгож нэрлэсний цаана Монголын засгийн дээд эрх Их Оросын шовинистуудын гарт шилжсэн үйл явц өрнөв. МАХН-ын дотор Их Оросын шовинизмыг бишрэн шүтдэг тийм элит бүлэглэлийг 36 жилийн дотор Монгол улсад Их Оросын шовинистууд бий болгож чадав. Ийм элит бүлэглэл нь Монголын дарга анги болон өргөжиж ажилчин ангийн тэргүүллийг таягдаж Монгол улсын тусгаар тогтнолыг үл ойшоогч хүчин болж хувирсан дарга ангийн бие төлөөлөгчид улс төрийн Их үйлсийн зарчмыг хөсөр хаяж харин албан тушаал хөөцөлдөх, чинээлэг амьдрах, чадварлаг хүмүүсийг хохироох явдлыг төрийн үйлс хэмээн үздэг болов. Ингэж Монголын ард түмний язгуур эрх ашгийг хохироож, Их Оросын шовинист колоничлогчдын эрх ашгийг дээдлэх горим тогтном. Түүхэн замналын дөрвөн лут цэг өөрчлөгдөхийн хамт тусгаар тогтнолын тулгуур 180 хэмээр өөрчлөгдөж багавтар бүтээмж ард олны ядуухан амьдрал, нэмүү бүтээгдэхүүний их алдац гадны зээл тусламж, том бодлогын төвшинд өргөмжлөгдөж, нам төрийн аппаратын өмч далд колониалист эдийн засгийн үндэс болон хувирч, Монголын үндэсний орлогыг Зевлөлтийн дээд удирдлага, дарга анги хоёр өмчилмөгц хедөлмөрчид хамгийн дуулгавартай, хамгийн хямд ажиллах хүчин болон хувирч манай дарга анги хүнд сурталт төвлөн удирдахуйгаар, далд колониалист захиргаадалтаар үндэсний үйлдвэрлэл, соёл ахуйг атгаснаар социалист түүхэн замналыг таягдаж улмаар далд колониалист түүхэн замналыг амилуулж чадлаа.

Ингэж 1960 оны социалист Үндсэн хууль амилахгүй явсаар далд колониалист Үндсэн хууль хэрэгжсэн ажээ. Бид 1960 оны социалист Үндсэн хууль хэрэгжээгүй гэдгийг тогтоож, далд колониалист Үндсэн хууль амилсан гэсэн оношийг тавьж, улмаар ЗХУ ямар гүрэн байсныг Монгол улс ямар улс болж хувирсныг илрүүлж, эдийн засгийн хямралд, улс төрийн хямралд, үзэл суртлын хямралд Монгол улс өртснийг илчилж, энэ үндсэн дээр Ардчилсан Хувьсгалын онол бодлогыг Монгол улсын зовуурилаг бодит амьдралтай шууд уялдуулж боловсруулсан билээ.

No comments:

Post a Comment