Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал, доктор профессор Д.Батжаргалтай Монголын эдийн засагт үүсээд байгаа асуудлуудын талаар ярилцлаа.
-Шатахууны үнийн огцом өсөлтөөс болж Монголын эдийн засаг “шок”-нд орчихлоо. Бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ шатахууны үнийн өсөлтөөс хамаараад дээшээ хөөрөгдөж байна. Үнэ тэнгэрт хадаж, төгрөгийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлэх болсон. Иргэд эдийн засагт хямрал нүүрлээд эхэлчихэв үү гэхээс айж байна. Энэ бүгд юунаас болоод байгааг эдийн засагч хүний хувьд та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Монголын эдийн засагт баримталж байгаа төрийн бодлого болохгүй, буруу явж байгаагийн шинж тэмдэг эцсийн шатандаа орж, түгшүүрийн харанга дэлдэх болсон нь энэ юм. Үнэ юунаас болж өсдөг вэ гэхээр олон шалтгаан байдаг. Хамгийн гол шалтгааны нэг бол эдийн засгийн эргэлтэд орж байгаа бэлэн мөнгөний хэмжээ илүүдээд эхлэхээр инфляци үүсдэг юм. Өөрөөр хэлбэл, гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ илүүдсэн үед үнэ өсдөг. Нөгөө талаас бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багасч, ховордоод эрэлт нь нэмэгдээд эхлэхээр бас үнийн өсөлт явагддаг. Манай эдийн засагт энэ хоёр шинж тэмдэгийн аль нь ч илрээгүй. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ илүүдсэн үү гэвэл үгүй. Бараа бүтээгдэхүүн ховордоод, эрэлт ихэссэн үү гэвэл бас л үгүй. Гэтэл үнийн өсөлт Монголын эдийн засагт байнгын явагдаж байна. Төв банкнаас мөнгөний бодлогоо чангатгаад, чангатгаад ч инфляцийн инерцийг хязгаарлаж дийлэхгүй байна шүү дээ. Шатахууны үнийн өсөлтийг би цаана маш том хар бизнес явагдаж байгаа юм биш биз гэж хардаж байгаа. Валютын үнийн өсөлт импортлогчдод зөвхөн шалтаг л болсон байх. Учир нь хоёр жилийн өмнө ам.долларын ханш 1500 төгрөгт хүрч байхад шатахууны үнэ 1200 төгрөг байсан шүү дээ.
-Тэгээд юунаас болоод Монголын эдийн засагт үнийн өсөлт, инфляцийн эрчимжилт явагдаад байгаа юм бол. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ ихэссэнээс болоод эрэлт нэмэгдэж, энэ нь үнийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгаа гэх үгийг албаны хүмүүс ярьдаг. Түүнд нь ч иргэд хэдийн итгэчихсэн байгаа?
-Хүмүүсийн цалин хөлсийг нэмнэ, сая сая төгрөг тараана. Зуун мянган айлын орон сууц бариад, зургаан хувьтай зээлийн хүү гаргана гэсэн хүлээлтийг үүсгэчихээр бизнесменүүд чинь тэнэг хүн биш болохоор цалин нэмэгдэх юм чинь бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөд яадаг юм гэсэн ойлголт төрчихөж байгаа юм. Ер нь инфляцийн өсөлт хүмүүсийн хүлээтээс үүсдэг юм шүү дээ. Тэгээд л юмны үнэ өсөөд ирэнгүүт иргэд за, төгрөгийн ханш суларч магадгүй юм байна, мөнгөө хав дарж байснаас нэг юм худалдаад авчихья гээд худалдан авалт ихэсчихдэг, инфляци өсчихдөг. Инфляцийн өсөлтийг хязгаарлах гээд Монголбанк нь мөнгөний бодлогоо чангаруулах тусам инфляци улам л өсөөд байна. Төв банк бодлогын хүүгээ нэмэнгүүт арилжааны банкууд зээлийн хүүгээ өсгөчихдөг. Өндөр хүүтэй зээл авсан үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнэд үүнийгээ шингээчихдэг, үнэ дахиад л өсдөг. Ийм зохицуулалтаар явж байгаа тохиолдолд инфляци буурахгүй. Үүнээс гадна бас нэг асуудал байна. Үнэ өснө гэдэг бизнесийнхний өөрсдийнх ньтараасан цуурхал байж болох. Ийм цуурхалаар үнийн хөөрөгдөл үүсгээд чамгүй ашиг халаасалж байсан тохиолдол дэлхийн эдийн засагт олон бий. Адаглаад л барилгынхан борлогдохгүй байгаа орон сууцаа зарахын тулд орон сууцны үнэ өснө гээд л худлаа шум дэгдээгээд, үүнд нь олон нийт итгээд ирэнгүүт байрныхаа үнийг нэмчихдэг, иргэдийг авахаас аргагүй байдал оруулдаг арга заль хэрэглэсэн байж болно шүү дээ. Энэ мэтийг төр шалгаж, бодит бас бодит бус үнийн өсөлтийг тогтоох ёстой юм.
-Монголбанкнаас баримталж байгаа мөнгөний бодлого буруу байна гэсэн үг үү? -Монголбанкнаас инфляцитай дайтдаг ганц арга нь мөнгөний хатуу бодлого. Зээлээр дамжиж банкнаас гарч байгаа мөнгөний хэмжээг саармагжуулах гэсэн нэг арга л даа. Гэхдээ энэ аргаар инфляцийг хязгаарлаж чадахгүй юм байна гэдэг нь харагдаж байна. Монгол шиг өндөр хүүтэй зээл дэлхийн хаана ч байхгүй шүү дээ. Гэтэл тийм өндөр зээл авах хөрөнгөтэй хүн Монголд бас хэр олон бэ гэдэг ч нэг бодох л асуудал. Банкнаас өндөр хүүтэй зээл гарах тусмаа эргээд үнийг хөөрөгдөж байна. Үүний учир шалтгааныг Монголбанк олоод, түүнийгээ хэрэгжүүлэх цаг болсон байх. Ер нь Монголын зах зээл чөлөөт өрсөлдөөний зарчимаар явагдахад дэндүү жижигдэнэ. Цөөн тооны нийлүүлэгчтэй, цөөн тооны үйлдвэрлэгчтэй, цөөн импортлогчтой, тэр нь хоорондоо ярьж тохиролцоод нэг өдөр үнэ тарифаа өсгөчихдөг зах зээлтэй учраас төр хяналт тавьдаг, үнэ нэмэх бууруулах асуудалд оролцдог байх шаардлагатай юм. Тэгэхгүйгээр монополиуд нь ярьж хөөрөөд монополь ашиг олоод хөлжөөд байдаг, нөгөө талд масс улам ядуураад үнэд сөхрөөд байдаг. Үүнийг л төр бодлогоор зохицуулах шаардлагатай болжээ л гэж хэлмээр байна. Уг нь Засгийн газар бэлэн мөнгө амлах бус, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэхдээ биш үнийн тогтвортой байлгах, үүнд хяналт тавьж ажиллах шаардлагатай байгаа юм.
-Валютын үнийн өсөлт шатахуун импортлогчдод зөвхөн шалтаг л болсон байж болох юм. Гэтэл валютын ханш яагаад гэнэт чангарчихав. Өнгөрсөн онд Монголын эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрлээ гээд байсан нь худлаа байв уу?
-Засгийн газар, улстөрчид “Монгол эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд гайхуулж байна. Монгол Улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлийнхөө гараанд гарлаа” гээд л сүржин мэдэгдэл хийсний балгаар валютын ханш өсчихлөө гэж би дүгнэж байгаа. Яагаад вэ гэвэл эдийн засгийн өсөлт 20 хувь байна гэдэг гадаадаас Монгол руу урсах хөрөнгө оруулалт нэмэгдэж байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг маань дотогшлох валютын урсгал ихэссэн гэж ойлгож болно. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээд, валютын урсгал өсөөд байхад ханш нь чангараад байдаг. Энэ бүхэн Засгийн газрын бахархаад байсан, том сүржин үгээр мэдэгдээд байсан эдийн засгийн өсөлтийнх нь сөрөг үр дагавар. Эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрлээ гэсэн айхтар мэдэгдэл нь бизнесийнхний санаанд нэг юм хийчихэж байгаа юм. Гадаадаас их хөрөнгө орж ирэх юм байна. Энэ дундаас хөөрхөн ашиг унагая гэсэн бодол төрүүлчихэж байгаа хэрэг.
-Валютын ханшийн өсөлтөд Монголбанк буруутай гэх байр суурь илэрхийлэх хүмүүс цөөнгүй байгаа. Тэд түр зуурын үзэгдэл гэж олон нийтийг багагүй тайвшруулсан. Гэтэл байдал бишдээд ирэнгүүт интервенц хийлээ энэ тэр гэж худлаа жүжиг тавьлаа гээд иргэд бухимдаж байгаа. Ченжүүд хүртэл Монголбанк цагаа олсон арга хэмжээ авч чадаагүй гэж буруутгасан шүү дээ?
-Монголбанкны алдаа байсан уу гэвэл байсан. Ам.долларын ханш өсөөд ирэнгүүт Монголбанк маш хурдан арга хэмжээ авах ёстой байсан юм. Тэгээд энэ талаараа сайн тайлбарлах, иргэдэд маш сайн ойлголт өгөх ёстой байсан. Гэтэл төв банк яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, эсвэл худлаа тайвшруулах тариа хийсэн болоод асуудлыг дэврээчихсэн хэрэг. 1997 онд Зүүн өмнөд Азийг нөмөрсөн эдийн засгийн хямралболсон юм. Тэр хямралд хамгийн хүнд цохилтын Тайланд авсан байдаг юм. Тухайн үед Тайландын Ерөнхий сайд энэ хямралд Жорж Сорсыг буруутгасан байдаг. Хувьцааны ханш унагасан, цуу яриа дэгдээсэн гээд л. Валютын ханшийн өсөлтийг зориудын, урьдчилж бэлтгэсэн, маш их ашиг унагасан асуудал байв уу гэж хардаж байгаа. Магадгүй гадны нөлөө ч орсон байхыг үгүйсгэхгүй. Учир нь Монголд ам.долларын хангалттай нөөц байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсээр байна гэдэг валютын урсгал өссөөр байгаагийн илрэл. Ийм байхад яагаад валютын ханш унав аа гэсэн асуудал гарна даа. Уг нь үүнийг Монголбанкныхан, гааль, татвар, тагнуул, цагдаагийнхан бас нөгөө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтраад шалгах хэрэгтэй байгаа юм. Нэг гартаа дүүрэн доллартай цүнх, нөгөө гартаа дүүрэн төгрөг барьчихаад Монголын валютын хар зах дээр тоглолт хийж, зориудаар үнийг өсгөсөн нөхөр биднийг шоолоод, арчаагүйг минь гайхаад сууж байгаа ч юм билүү. Үүнийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Эдийн засгийн асуудал чинь эргээдулсорны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг юм. Эдийн засгийг нь тогтворгүй байлгах, ард иргэдийг нь ядуу байлгах, үүний тулд зориудаар үнийн хөөрөгдөл үүсгэсэн ч юм уу, хэн мэдэх вэ. Гадаадын мөнгөтэй гарууд Монголд орж ирсэн үү, ам.долларын ханшийн өсөлт юунаас болов гэдгийг нь Монголбанкныхан, гааль, татвар, тагнуул, цагдаагийнхан бас нөгөө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамраад заавал олж тогтоох ёстой. Ард түмэнд шалтгааныг ньтайлбарлах хэрэгтэй байна. Гэтэл Монголбанк валютын ханш юунаас болоод өсөв гэдгийг ч тайлбарлаж чадахгүй байна шүү дээ. Энэ буруу. Яахав шинэ жил, цагаан сараас өмнө валютын ханшид бага зэргийн хэлбэлзэл ордог. Гэхдээ өнөөдрийнх шиг огцом өсөлт ажиглагдахгүй л болов уу.
-Хар зах зээлд хар мөнгө угаасан байж болзошгүй гэж та хардаад байгаа юм аа даа?
-Үүнийг үгүйсгэх нотолгоо байхгүй шүү дээ. Ийм байхыг хэн үгүйсгэх юм. Орос, Хятадын олигархиуд орж ирээд төрийнх нь дэргэд ард түмний халаасыг нь сэгсэрч аваад гараад явчихаж байгаа ч юм билүү. Нөгөө талаар манай хуримтлал ихтэй бизнесменүүд ам.долларын зөрүүнээс ашиг унагаад ард түмнээ шулаад сууж байгаа юм бил үү хэн мэдэх вэ. Үүнийг л харин холбогдох байгууллагууд нь шалгах хэрэгтэй гээд байгаа юм. Тэгээд ч өнөөдөр дэлхий дээр байгаа баялаг хүн төрөлхтний арав хүрэхгүй хувийнх нь халаасанд байгаа гэдэг биз дээ. Манай Монголд ч ялгаагүй. Монголын баялаг цөөхөн гэр бүлийн мэдэл байгаа гэсэн мэдээлэл байдаг юм байна лээ. Ер нь аливаа үнийн хөөрөгдөл, шатахууны өсөлт, валютын ханшийн өсөлт орлого багатай, хуримтлалгүй хүмүүст хамгийн хүнд тусдаг. Тэр нь эхнээсээ мэдрэгдэж байна.
-Монголбанкныхан ам.долларын ханшийг 1500 хүрэхээр нь буулгах арга хэмжээ авна гээд л ярьж байсан. Уг нь 1500 төгрөгт хүрэхээр нь биш хүрэхээс нь өмнө арга хэмжээ авах ёстой байсан байх. Ингэхэд ам.долларын ханш буух болов уу?
-Монголбанк үнэндээ мэдээллээр дутагдсан. Мэдээлэлгүй сууж байсан нь тэднийг буруутгах шалтгаан болсон. Уг нь төв банк хар зах зээлд болж буй үйл явдалд хяналттавьж чаддаг, тэнд яригдаж байгаа, болох гэж байгаа бүхнийг бүгдийг нь мэддэг, мэдээлэл сайтай байх ёстой. Ченжүүд юу ярьж байна, тэд яах гээд байгаа талаар урьдчилсан мэдээлэлтэй, түүнээс нь өрсч арга хэмжээ авдаг байх нь Монголбанкны нэг гол үүрэг. Гэтэл тэд нь ямар ч мэдээлэлгүй, харин Монголбанк ямар арга хэмжээ авах гээд байгааг нь төр ямар шийдвэр гаргах гэж буйг нь харин хар зах дээр байгаа ченжүүд аль хэдийн олоод харчихсан, төрийн агентлаг, яам, газруудаас өмнө өрсөөд өөрсдийнхөө тоглолтыг хийж байна. Гадаадынхан манай төрийн бодлого яах гэж байгааг нь олоод сонсчихож байна. Үнэхээр энэ удаад Монголбанк олигтойхон арга хэмжээ авч чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой шүү дээ. Монголбанк зах зээлд нийлүүлж байгаа долларын хэмжээгээ хумингуут л гадаад дотоодын ченжүүд түүнээс өрсөөд монголчуудыг халаасыг сэгсэрчихлээ шүү дээ. Бүр төрийнх нь өмнө, төрийнх нь арчаагүй, улстөржсөн байдлыг далимдуулаад.
-Үнийн өсөлтийг төрөөс хэрхэн зохицуулах хэрэгтэй бол. Засгийн газар нь бэлэн мөнгө тараагаад, үүнээс болоод төв банк нь мөнгөний бодлогоо чангатгаад л. Сөрж давхиж байгаа хоёр бодлогын золиос нь олон нийт болоод байна шүү дээ?
-Төрийн бодлого нэгдмэл байж л асуудал зохицуулагдана. Тиймээс л валютын ханшийн өсөлтийг гааль, цагдаа тагнууд, татвар, банк хамтраад олох ёстой гээд байгаа хэрэг. Тэгэхгүйгээр шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байх юм бол Монголын эдийн засаг хүссэн хүсээгүй хямрана. Өөрсдөө бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, ихэнх нь импортоор орж ирдэг манай улсын эдийн засагт гал авалцуулья гэвэл өнөөдрийн шиг шатахуун, валютын ханшийг л өсгөчихөд хангалттай. Дээрээс нь Засгийн газар өгөөмөр, өглөгч зангаа татах хэрэгтэй. Төсвийн алдагдал их байна гэдэг үнэ өсөхийн нэг шалтгаан. Тиймээс л Засгийн газар “Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа мөнгөөө тараахаа зогсоох ёстой. Нэг статистик судалгаа байна лээ. 21 мянган төгрөг тараахаас өмнө Монголын ядуурал 33 хувьтай байсан бол өнгөрсөн оны сүүлээр 39 хувьд хүрсэн талаар. Бэлэн мөнгө тараалаа гээд өрхийн амьдрал сайжрах л байсан бол өдийд ядуурал нэмэгдэх биш буурах байсан юм. Энэ статистик мэдээ хамтарсан Засгийн газрын ажлын нэг үзүүлэлт ч байж болох талтай. Үнэндээ Монголбанк, Засгийн газраас баримталж буй бодлого нь инфляцийг сугадаж аваад дээшээ хөөрөгчихөж байгаа үйлдэл. Инфляцийг юу гэж нэрлэдгийг мэдэх үү. Засгийн газар нь иргэдийнхээ халаасыг суйлах үзэгдэл гэж нэрлэдэг юм шүү дээ. Ер нь Монгол Улсад үнэ ханш, тарифад хяналт тавьдаг институт байгуулах цаг нь болсон бололтой. Энэ янзаараа яваад байваласуудал улам л хурцадна.
-Ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулах үүрэгтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж байдаг шүү дээ. Тэд уг нь бодит ба бодит бус үнийн өсөлтийг шалгах, хяналт тавих ёстой. Харамсалтай нь өнөөдөр тус газар амаа нээх нь байтугай, хамраараа утаа гаргахгүй таг чиг л байх юм. Заримдаа ч хэрэглэгчийн төлөө газар мөн эсэх нь эргэлзээтэй л санагддаг юм?
-Зайлуул даа. Тэдний шалгаад, хяналт тавиад гийгүүлнэ гэж юу байх вэ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өнөөдөр биш аль өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдрөөс өмнө импортлогчид шатахууны үнийг нэмэх нь гэсэн мэдээлэл авчихсан, тэр чиглэлээр хяналт шалтгалт хийгээд тооцоо судалгаа явуулчихсан сууж байх байлаа. Даанч нэгдүгээрт, эрх нь хүрдэггүй юм шиг байна. Хоёрдугаарт монополиудыг хуйвалдсан эсэхийг нь тогтоож чадах туршлагатай, мэргэжилтэй аудитор байхгүй юм шиг байна. Засгийн газар тэдний эрхийг баталгаажуулаад, хэнээс ч хараат бус ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Эдийн засгийнхаа аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд маш сайн судалгаатай, мэдээлэл баймаар санагддаг. Тэр судалгаа, мэдээлэл улстөржилтөөс хол байх шаардлагатай. Хятад үнэ ханшийн асуудалд маш сайн хяналт тавьж чаддаг.Үнэндээ үнийн өсөлт гэдэг ганцхан манайд л байгаа юм биш шүү дээ. Дэлхийн улс орон тулгардаг, тэд төрийн бодлогоор зохицуулсан байдаг юм. Үнэ ханш, тарифад хяналт тавьдаг институт эрх мэдэлтэй, шударга бусаар үнээ нэмсэн тохиолдолд бизнесийнхэнтэй хариуцлага тооцдог байх ёстой.Шатахуун импортлогчид шатахууны үнийг нэмснээр хэвийн ашиг олж байна уу, эсвэл монополь ашиг олж байна уу гэдгийг тогтоож, монополь ашиг олсон тохиолдол олсон бүх ашгийг нь хурааж авдаг механизм бий болгомоор байна. Дэлхий дахинд үнийн өсөлтөөр далимдуулан үлэмж их ашиг ологсодтойтэмцэхээр Клейтоны Трестийн эсрэг хууль хүртэл батлагдсан байдаг юм. Өнөөдрийн болж буй үйл явдлыг ажиглахаар Монголд зэрлэг капитализм явагдаж байна. Юун ардчилал энэ тэр вэ.
-Монголын эдийн засгийн өсөлт 2010 онд зургаан хувь байсан бол өнгөрсөн онд 20 хувьд хүрсэн. Гэтэл энэ өсөлт иргэдийн амьдралд эерэг нөлөөлөл үзүүлж чадахгүй л байна. Үнэ өсөөд, иргэдийн амьдрал улам л туйлдаад байна шүү дээ?
-Засгийн газар гаднаас орж ирсэн мөнгийг дэмий цацах хэрэггүй байсан юм. Энэ мөнгийг дэд бүтэц, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлд шингээсэн бол өнөөдрийнх шиг үнийн өсөлт нүүрлэхгүй байсан. Хэтэрхий их халамж буй болгоод хүмүүсийн хийж бүтээх эрмэлзлэлийг үгүй хийгээд байна шүүдээ. Дээрээс нь хэлэхэд эдийн засгийн энэ өсөлт ерөнхийдөө уул уурхайн салбар дээр л тогтож байгаа. Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийн 20 хувийн гуравны нэг нь нүүрсний экспортоос бүрдсэн. Уул уурхайн салбар хэмээн хэн хүнгүй хошуураад дэмийрлийн байдалд орчихсон л доо. Уул уурхайг биш мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулаад, үйлдвэрлэл явуулахад нүүрс, зэс зарснаас хамаагүй их ашиг олох юм байгаа ш тээ. За тэгээд, байгалийн газар дээрх ургамал ногоогоороо ч би мөнгө олох боломжтой. Харамсалтай нь уул уурхай гэсээр байгалийн доорх нь устаад, дээрх нь устаад Монгол ухсан нүхээр дүүрэх нь. Монгол орны урд хэсэг үнэхээр аймаар болсон байна лээ. Сэтгэл шимширмээр.
-Үнийн өсөлт хэзээ буурах бол. Энэ асуудал надад, танд, энгийн иргэдэд хамаатай болохоор асууж байна?
-Үнийн өсөлтийг буулгахад нэлээд ажиллагаа орох байх. Ер нь Монголын эдийн засаг “чөтгөрийн тойрог”-т ороход ойрхон болсон байна. Тиймээс эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Өнөөдрийн баримталж байгаа бодлогоо тэр чигээр нь өөрчлөмөөр байна. Халамжаа зогсоомоор байна. Хяналт тавьдаг баймаар байна. Юм хийх хүсэлтэй, ажиллах сонирхолтой, улс орноо хөгжүүлэх сэтгэлтэй хүмүүст зээл олгомоор байна. Тэгэхгүйгээр өнөөдрийнх шиг явбал уул уурхайн хараалд идэгдэнэ. Эхнээсээ ч идэгдэж байна даа. Люмпинпролетариудыг тэжээх ямар хэрэгтэй байгаа юм бэ. Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор Ерөнхийлөгч баян Монголын иргэн ядуу байна гэсэн. Тэр үнэн. Ерөнхийлөгч хэд хэдэн санаа дэвшүүлсэн шүү дээ. Тэрнийг л хэрэгжүүлмээр байна. Ерөнхийлөгчийн санаалчилсан олон ажлыг хурдан хэрэгжүүлмээр байна. Яг үнэндээ үнийн өсөлтийг хэн зохион байгуулаад байгаа манай төр сайн мэдэж байгаа. Хэлэхийг л хүсэхгүй байгаа болохоос биш. Бохир бизнес хийж байгаа хүмүүс төрөөс гараагүй цагт эдийн засагт зөв бодлого хэрэгжихгүй л дээ.
-Тэр хүмүүс нь хэн гэж?
-Төрөөс төрсөн тэрбумтнууд. Хууль бусаар төрийн хөрөнгийн өөртөө шингээсэн нөхдүүд. Өнөөдөр Монгол Улс ардчилсан нийгэм байгуулаад байна л гэнэ. Гэтэл бодит байдал дээр зэрлэг капитализм байгуулж байна. Үүний дараа юу болно гээч. -Юу гэж?
-Имперлизм байгуулна. Монгол нэг хэсэг нь баян, нөгөө талд ихэнх хэсэг нь ядуу гэсэн хоёр ангилалд хуваагдана. Эцэст нь хувьсгал гарна. Ийм л байна.

No comments:
Post a Comment